Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвд дөрөв хоногтойгоос гурван сар
хүртэлх 16 нярай эмэнд хордож очсон тухай мэдээлэл дуулиан болоод
байгаа.
Тус төвийн ойролцоох "Монос" эмийн сангаас
"Фенобарбитал" гэх эмийг авч уусан хүүхдүүдийн хоёрынх нь биеийн байдал
хүнд байгаа юм. Мэргэжпийн хяналтынхан шалгаж уг эм улсын бүртгэлд
ороогүй байсныг шалгаж тогтоосон бол цагдаагийнхан эмийн санчаас
мэдүүлэг авч эхэлсэн гээд эмийн хордлоготой холбоотой мэдээллүүд
хөвөрсөөр байна. Тэгвэл Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын
Хэрэглэгчийн эрхийг хамгаалах хэлтсийн дарга Ч.Батбаатараар ахлуулсан
ажлын хэсгийнхэн өчигдөр "Монос" компанийн нийслэлд үйл ажиллагаа
явуулдаг эмийн сангуудыг шалгалаа. Ч.Батбаатар даргаар ахлуулсан
багийнхан Сонгинохайрхан дүүргийн Таваншард байрлах салбар эмийн сангаас
нь шалгалтаа эхлүүлсэн юм. Биднийг эмийн санд очиход хөл хөдөлгөөн
багатай байв. Дунд эргэм насны эмэгтэй эмчийн бичсэн жорын дагуу эм
худалдан авч харагдсан. Шалгалтын хэсгийнхнийг ороход эмийн сангийнхан
шинэ бараагаа хүлээн авч байлаа.
ШӨХГГ-аас шалгахаар явж буйгаа
ажлын хэсгийнхэн эмийн санч Ө.Золзаяад тайлбарлаад удирдамжаа үзүүлсэн
юм. Эмийн санч Ө.Золзаяа бичгийг унших зуураа эмийн сангийнхаа тухай
мэдээллийг дэлгэрэнгүй өгч байсан. Биднийг очиход эмийн сангийн эрхлэгч
нь эзгүй, бичиг баримт нь байхгүй таарсан. Учрыг лавлахад "Нийслэлийн
мэргэжлийн хяналтын газрынхан бичиг баримтаа авчир гэж дуудсан болохоор
тусгай зөвшөөрөл, ажилчдын мэргэжлийн сертификат гээд холбогдох бүхий л
зүйлсийг аваад явсан" гэсэн тайлбарыг эмийн санч нар хэлсэн. Эрүүл
мэндийн даатгалаар хөнгөлөлттэй олгох эмийн жагсаалтад хүүхдүүд
хордчихоод байгаа "Фенобарбитал" эмийн нэр дурайж харагдсан. Уг эмийг
тус салбар худалдаалдаг эсэхийг эмийн санч нараас нь асуухад "Манай
салбар хүүхдийн тунгаар эмчийн жороор олгож байсан. Харин том хүний
тунгаар үйлдвэрлэснийг нь гараараа ч барьж үзээгүй. Ердөө зургийг нь л
харсан. Хүүхдүүд хордсоноос хойш бүгдийг нь хураалгасан. Учиргүй сайн
борлуулалттай эм гэж хэлж чадахгүй. Оны эхэнд авсан эмийг бараг бүтэн
жил зардаг" хэмээв.
Эмийн сангийнхны журнал хөтлөлтийг ойлгомжгүй байна гэж ШӨХГГ-ынхан шүүмжилж байсан. Ном дүрмээрээ бол жороор олгосон эмийг тусгай журнал дээр авсан хүнийх нь нэртэй тэмдэглэсэн байх ёстой аж. Гэтэл хэн гэдэг хүн авсан нь тодорхойгүй ердөө л зарсан эмийнхээ нэрийг бичсэн байгааг анхааруулсан.
ХҮНСНИЙ БҮГЭЭГДЭХҮҮН ЗАРЖ БАЙСНЫГ НЬ ХУРААЖ БИТҮҮМЖИЛЛЭЭ
Мөн
тус эмийн санд хүнсний бүтээгдэхүүн зарж байсан нь шалгалтын
хэсгийнхнийг гайхашруулав. Жимсний чанамал, шоколад, үзэм, чавга, ундаа,
жүүс гээд хүнсний дэлгүүрт борлуулдаг барааны чамгүй хэсэг нь эмийн
тавиур дээр өөртэй байна. Эмийн санч нар үүнийг эрүүл мэндийн
бүтээгдэхүүн гэдэг утгаар нь зарж буй гэдгээ тайлбарлалаа. Чихрийн
шижин, таргалалттай хүмүүс чихэрлэггүй хүнсний бүтээгдэхүүн хэрэглэх
ёстой учраас ийн борлуулж буй аж. Гэхдээ л эм, хүнс хоёр тусдаа байх
ёстой зүйл. Ихэнх эмэнд химийн найрлага ордог учраас эмчийн санчийг
хортой нөхцөлд ажилладаг гэж тодотгодог. Гэтэл "Монос" группийнхэн
бүгдийг нь хольж хутгаад зарж байх юм. Зөвхөн хүнсний бүтээгдэхүүн
төдийгүй, хүүхдийн тоглоом хүртэл байсан нь супермаркетын дайтай ажиллаж
буйг илтгэнэ. Хүүхдийн тоглоом яагаад зарж буйг асуухад эх, хүүхдийн
бүтээгдэхүүний цогц учраас худалдаж болно гэж эмийн санч нар нь ярилаа.
"Монос" эмийн сангийн 18 салбар Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулдаг
юм байна. Өөрийн үйлдвэрт үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнээс эхлээд импортын
хүнсний бүтээгдэхүүн бордуулах хүртлээ эрхэм гишүүн Л.Эрдэнэчимэг
хатагтай бизнесээ өргөжүүлжээ. "Монос" Таваншар дахь салбар олон
зөрчилтэй байгааг ШӨХТГ-ынхан шалгаж тогтоосон. Тэдний борлуулж байсан
жимсний чанамал л гэхэд герман хэл дээр тайлбартай нь хууль зөрчсөн
үйлдэл аж. Хүнсний тухай хуульд заасан хүнсний бүтээгдэхүүний хаяг,
шошгыг монгол эсвэл, англи, орос хэлээр бичсэн байх шаардлагатай гэсэн
заалтыг зөрчсөн учраас битүүмжлэн хурааж мэдэгдэх хуудас өгч буйгаа
Ч.Батбаатар дарга тайлбарласан юм.
ЭМИЙН САНГУУДЫГ ШАЛГАЖ ДУУССАНЫ ДАРАА ИЛЭРСЭН ЗӨРЧЛИЙГ НЬ ҮНДЭСЛЭЖ ХАРИУЦЛАГА ТООЦНО
Шалгалтын явцад ШӨХТГ-ын Хэрэглэгчийн эрхийг хамгаалах хэлтсийн дарга Ч.Батбаатараас зарим зүйлийг тодрууллаа.
-16 нярай хүүхэд эмэнд хордсонтой холбоотой "Монос"-ын бүх салбарыг нь шалгалтад хамруулах уу?
-"Монос"-ын
эмийн сангуудад эмийн сангийн стандарт, Хэрэглэгчийн эрхийг хамгаалах
хуультай холбогдох асуудлаар шалгана. Мөн Өрсөлдөөний тухай хуулийн
дагуу шалгалт хийлээ. Эмийн замбараагүй хэрэглээтэй улсад эмийн сангийн
үйлчилгээний асуудал их сул байдаг. Энэ асуудлаар хэрэглэгчдээс гомдол
олон ирдэг.
Тухайлбал, эмийн сангуудын эмзүйчид эмийг хэрэглэх зааврыг ойлгомжтой тайлбарлаж өгдөггүй. Хэрэглэгчид эмчийн жорын дагуу эм худалдан авдаг ч яаж хэрэглэхээ ойлгодоггүй юм билээ. Эмийн сангуудын борлуулж байгаа эмүүд тухайн байгууллагаасаа шалтгаалаад өөр өөр үнэтэй байдаг. Гэхдээ үнийг хянах эрх байхгүй. Зах зээлийнхээ жамаар зохицуулагдана. Манай байгууллагад нэг хүнээс эмийн сангууд гайгүй мөнгө төгрөгтэй харагдахуйц хүн орж ирвэл эмийнхээ үнийг нэмж зардаг гэсэн гомдол ирж байсан. Одоогоор нотлох баримтгүй учраас шалгахад хэцүү. Цаашдаа эмийн сангуудад нэгдсэн шалгалт хийж, үнийг тодорхой тавиулах, эмч нарын бичиж байгаа жор болон эмзүйчдийн өвчтөнд өгч байгаа тайлбарыг ойлгомжтой болгох шаардлага тавина.
-"Монос"-ын эмийн сангуудыг шууд лацдаж битүүмжилнэ гэж байсан ч Таваншард байрлах салбарыг хаасангүй?
-"Монос"-ын
18 салбар эмийн санд шалгалт хийнэ. Шаардлагатай тохиолдолд битүүмжилж
лацдаж болох ч хэрэглэгчийн эрхийг хүндэтгээд хаасангүй. Эрхлэгч нь
байхгүй. Бүх бичиг баримтаа аваад явсан байна. Энд үзүүлэх зүйлгүй
байсангүй. Адаглаад эмийн санчийнх нь мэргэжлийн үнэмлэх байхгүй зөрчил
илэрлээ. "Монос" групп 2008 онд зах зээлд давамгай байдалтай аж ахуйн
нэгжийн жагсаалтад бүртгэгдсэн. Тэгэхээр манай хяналтад байдаг гэсэн үг.
Эмийн үнийг хэт өндөр болгож нэмсэн байвал үндэслэлийг тайлбарлуулдаг.
Үндэслэлгүйгээр үнийг нэмсэн байвал олсон орлогынх нь зургаан хувиар
торгох хуулийн заалттай.
-Ямар зөрчил илэрсэн тохиолдолд хаах арга хэмжээ авах вэ?
-Төрийн
хяналт шалгалтын тухай хуулийн дагуу бусдын амь нас буюу эрүүл мэндэд
онц ноцтой хохирол учруулсан. Хохирол учруулж болзошгүй тохиолдолд хаах
боломжтой. Бидэнэ салбарыг хаах боломжтой ч МХЕГ давхар шалгаж байгаа
учраас гарсан зөрчлүүдийг нягтлаад дараагийн арга хэмжээг авна.
-Нэг эмийн санд хэдэн хүн ажилпах ёстой вэ?
-Хуульд
зааснаар эмийн сангууд хоорондоо 500 метрийн зайтай байх ёстой. Гэтэл
энэ хуулийг хэрэгжүүлдэггүй. Эмийн санд эрхлэгч, хоёр жор найруулагчтай
байх гэсэн стандарт бий.
ХҮҮХДҮҮДИЙН ЭРҮҮЛ МЭНДЭД УЧИРСАН ХОХИРЛЫГ "МОНОС" ХЭРХЭН ХАРИУЦАХ ВЭ
ШӨХТГ-ын
ажлын хэсгийнхэн Сонсголон дахь салбар эмийн санг мөн шалгасан юм. Тус
эмийн сангаас хүнсний бүтээгдэхүүнийг хурааж битүүмжилсэн. Эмийн сангийн
хоёр салбараас хураасан хүнсний бүтээгдэхүүнийг устгалд оруулна гэдгээ
шалгалт хийсэн мэргэжилтнүүд хэлж байв.
"Монос" группийнхны алдаа бусад эмийн сангийнханд ч дохио өглөө. Хамгийн хариуцлагатай ажиллах ёстой салбарынхан үнэн нүүр царайгаа харууллаа гэж хэлэхэд хилсдэхгүй биз ээ. "Албан ёсоор уучлал хүсч байна" гэсэн мэдэгдэл гаргасан хэдий ч үнэн хэрэгтээ өөрсдийнхөө амжилтыг баахан магтаад, хэвлэлийнхний бичсэн мэдээлэлд дүгнэлт өгч залруулга хийгээд биччихсэн байна билээ. Уг нь өөрсдийгөө магтахаас илүү хариуцлагьшхаа талаар олон нийтэд зарлах хэрэгтэй байсан юм. "Монос"-ынхны мэдэгдэлд бичсэнээр бол "Эмийн үйлдвэр"-ийнхэн "Фенобарбитал" эмийг 50 гаруй жил үйлдвэрлэж байгаа аж. Гэхдээ энэ эмийг эмийн бүртгэлд бүртгүүлээгүй байсныг мэргэжлийн хяналтынхан тогтоосон. Чин үнэн нь олон шалгалтын дараа тодорхой болох биз. Хүүхдүүдийн эрүүл мэндээр тоглосон "Монос" хариуцлагаа хэрхэн ухамсарлаж буй бол. Энэ удаагийн хэрэг хордсон хүүхдүүдийн эцэг эхтэй нь уулзаж, эм тариагаар тусалсан болоод өнгөрөөх асуудал биш. Эмийн гаж нөлөө гэдэг хэзээ хойно илэрдэг. Мэргэжлийн эмзүйчийн ярьснаар бол "Фенобарбитал"-ийг тун хэтрүүлэн хэрэглэсэн хүүхдүүд тархины саажилттай болох, нэг үгээр мөнхийн хөгжлийн бэрхшээлтэй болох эрсдэлтэй юм билээ.
Б.ГАНДОЛГОР /ӨДРИЙН ШУУДАН/
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих