Үүнээс гадна гэр бүлийн хүчирхийллийн хэрэг ар араасаа гарах болсон өмнө нь далд хэлбэр байсан энэхүү хэрэг өнөөдөр нийгэмд ил болж хүн чанаргүй, хүнийг хайрлах сэтгэлгүй хүмүүсийн тоо олширсоор. Гэр бүлийн хүчирхийллийн улмаас хохирч буй хүүхдүүдийн тоо өдөр ирэх тусам нэмэгдэж байгаа нь манай улсын өнчи хүүхдийн тоо нэмэгдэж буй хэрэг юм.
Түүнчлэн энэхүү хэргийн золиосоор эмэгтэйчүүд ихээр өртөж байна. Хүчирхийлэлд өртсөн эмэгтэйчүүдийн ихэнх нь эрүүл мэнд амь насаараа хохирч байгаа бөгөөд Монгол залуучууд догшин хэрцгий болж байгаа нь айдас төрүүлэх боллоо. Ингээд зогсохгүй залуу охид биеэ үнэлэх явдал гаарсаар. Тэдний бохир заваан үйлдлийг өөхшүүлж буй зочид буудлуудын тоо нэмэгдсээр байна. Нийгэмд ямар ч хяналт гэж алга. Хууль дүрэм журмыг мөрдөж буй хүн ч алга.
Энэ байдал хэр удаан үргэлжлэх вэ? Энэ маягаар үргэлжилсээр байх юм бол манай улс төд удалгүй сөнөх нь. Мөн Монгол улсад ажиллаж амьдарч буй хятадуудын тоо өдөр ирэх тусам олширч биеэ үнэлэх явлыг гааруулж байгаа юм.
Залуу охид баян хужаагийн өвөрт орж өөрийн бие болоод улс орны нэрийг гутааж байгаа явдал энгийн нэгэн үзэгдэл мэт. Энэ нь нийгэм ядуу байгааг харуулж байна. Мөнгөтэй л бол хэн ч хамаагүй өвөрч нь шургаж байгаа нь харамсалтай.
Гэмт хэргийн арга барил улам нарийссаар байгаа бөгөөд манайх шиг ядуу буурай оронд гэмт хэрэг богино хугацаанд цэцэглэж байна. Түүний нэг жишээ бол цахим хэлбэрээр биеэ үнэлэх, хүн худалдаалах гэмт хэрэг цэцэглэж байгаа явдал юм.
Өнөөдөр цахим хуудас "Facebook” өсвөр насныханд сөрөг мэдээлэл ихээр тарааж тэднийг сэтгэхүйд буруу зүйлсийг суулгаж байна. Хэн нэгнийг доромжлон гүтгэх, өөрийн биеийн галбирыг олонд нийтэлж түүнээсээ болж өөрөө хохирохявдал цөөнгүй гарах боллоо. Энэ мэтчилэн гэмт хэргийн гаралтын тоо нэмэгдэж, гэмт хэргийн арга барил нарийссаар байгаа юм. Монголын нийгэмд хяналт алга, замбараагүй байдал үргэлжилсээр байна.
Тэгвэл наймдугаар сарын 12-оос 13-нд цагдаагийн байгууллагад иргэд, аж ахуйн нэгж байгууллагаас гэмт хэрэг, зөрчлийн 1518 дуудлага, мэдээлэл бүртгэгдэж, гэмт хэргийн шинжтэй 25 үйлдлийг холбогдох нэгжүүд шалган, 22 хэргийн эзэн холбогдогчийг илрүүлжээ. Нийслэлд золгүй байдлаар нас барсан 4 хүн, хулгайлах гэмт хэрэг 6, танхайрах гэмт хэрэг 2, зам тээврийн хэрэг 9, осол 20 гарч 12 хүн гэмтсэн байна.
Харин 2014 оны наймдугаар сарын 13-аас 14-нд цагдаагийн байгууллагад иргэд, аж ахуйн нэгж байгууллагаас гэмт хэрэг, зөрчлийн 1209 дуудлага, мэдээлэл бүртгэгдэж, гэмт хэргийн шинжтэй 47 үйлдлийг холбогдох нэгжүүд шалган, 38 хэргийн эзэн холбогдогчийг илрүүлжээ. Нийслэлд хүнийг санаатай алах 1 гэмт хэрэг, золгүй байдлаар нас барсан 5 хүн, хулгайлах гэмт хэрэг 15, танхайрах гэмт хэрэг 8, залилан мэхлэх 1 гэмт хэрэг, зам тээврийн хэрэг 2, осол 17 гарч 18 хүн гэмтсэн байна.
Энэ мэтчилэн хоногийн дотор Нийслэлийн хэмжээнд цагдаагийн байгуулагат 1500 гаруй дуудлага ирдэг болсон аж. Тиймээс нийгмийг эмх цэгцэнд нь оруулах шаардлага зайлшгүй бий болоод байгаа ба хуулийг мөрдүүлэх хэрэгтэй байгаа юм. Гэмт этгээдүүдийн толгойг илж өөхшүүлэх бус хатуу арга хэмжээ авч хуулиа чангатгах нь энэ замбараагүй нийгэмд ус мэт дутагдаж буй зүйл.
ҮНДЭСТЭН
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих