Кино найруулагч С.Бямбын бүтээсэн "Алсын удирдлага” кино Мельбурны Олон улсын кино фестивальд шалгарсан бөгөөд энэ сарын 10, 12-ны өдрүүдэд Мельбурн хотноо олны хүртээл болжээ.
Киног хоёр өдрийн хугацаанд нийт 600 орчим хүн үзэж сонирхсон байна. Монголын нийгмийн өнөөгийн байдал, уламжлал ба шинэчлэлийн зохицол, зөрчилдөөнийг дүрслэн харуулсан энэхүү кино Австраличуудын сонирхлыг ихэд татжээ. Австрали болон Ази Номхон далайн бүс нутагт нэр хүндтэй Мельбурны кино фестивальд өнгөрсөн онд 63 орны 320 орчим киног олон нийтэд толилуулж байсан бөгөөд тус кино нь Австралид болдог кино фестивальд анх удаа оролцсон монгол кино төдийгүй шалгарсан анхны кино болов.Ийнхүү монгол киног Австраличууд өргөнөөр үзсэн нь Монгол, Австралийн соёлын харилцаанд түлхэц өгсөн чухал алхам болжээ. Тус кино өмнө нь Мюнхен, Шанхай, Терракота, Сиетл, Бельги, Вильнюс, Бусаны кино наадамд тус тус шилдгээр шалгаран оролцож байжээ.
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих