... Залуу жанжны маань их хувь
заяа гэж хэлж болох өөр нэг зүйл бол Монголын домогт морин цэргийг
сүүлчийн дайнд удирдсан буюу Чингисийн морин цэргийг түүхэнд отголон
мөнхөлсөн явдал юм. Цаашид морин цэргийн байлдаан сонгодог утгаараа
явагдахаас нэгэнт өнгөрчээ. Халхын голын дайн бол морин цэргийн, тэгэх
тусмаа Монгол газар шороон дээр болсон сүүлчийн дайн юм. Тэгэхдээ орчин
үеийн хүчирхэг зэвсэг техник бүхий дайсны өөдөөс морин цэрэгтэй орон
тулалдаад ялж чадсан жанжин юм. Энэ
дайнд морин цэрэгт хамгийн халгаатай юм нь агаарын дайралт байсан гэдэг.
Б.ЦОГ генералын "хоёр амийг авч гарна гэдэг амаргүй" гэсэн нэг үг бий.
Гэхдээ элс манхан, хад чулуу, шавар шороо бүхий энэ газарт морин цэргийг
хэнээр ч, юугаар ч сольж болохгүй тохиолдлууд олон байсан. Дайсны хүч,
байршлыг тогтоох зорилгоор хийх тагнуул, байлдан тагнах ажиллагааг
зөвхөн морин цэргээр хийж байсан байдаг.
Энд морин цэргийн гол
тактик нь зүсэж ороод үсэрч гарах явдал байсан. Гэтэл орчин үеийн
хүчирхэг автомат зэвсэг, тэсрэх бөмбөгөөс үзэж болох хохирол, эрсдэл
өндөр байсан гэдэг юм...
С.БААТАР, цэргийн түүхч, хурандаа
(Ж.Лхагвасүрэнгийн мэндэлсний 95 жилийн ойн
эрдэм шинжилгээний бага хурал дээр тавьсан илтгэлээс)

Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих