Э.Бат-Үүл дарга аа, гадаадын иргэд цахимаар газартай болжээ. Энэ
асуудлыг шийдэж, гадны иргэн газартай болсон асуудлыг тунгаан хэлэлцэнэ
хэмээн найдаж байна.
Саяхан л гадаадын иргэд Монгол Улсад газар эзэмшдэг эрхтэй болох хуулийг
батлах нь хэмээн шуугиж байтал энэ хуультай, хуульгүй угаасаа ч
гадныхан газартай болоод эхэлсэн байна шүү дээ.
Уг асуудлын хариуцлагыг таны толгойлж буй Нийслэлийн Засаг даргын Тамгын газар болон та өөрөө үүрэх нь зүйн хэрэг.
Тодруулбал нийслэлийн иргэд дунд шинээр газар олголт зохион байгуулагдаж
14,954 газар эзэмших эрхээ "цахимаар" буюу сугалааны зарчмаар авах
загварыг та бүхэн зохион байгуулсан. Гэтэл бодлогогүй, тооцоогүй хийсэн
та бүхний ажлын үр дүнд гадны иргэд газар авсан байна. Иймээс хийсэн
үйлийнхээ үрийг цайруулаарай хэмээн танаас хүсэх байна.

Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих