Нүүрномын найзууд янз бүрийн л мэдээлэл хуваалндаг. Түүний нэг нь бас хамгийн их эрэлттэй байсан нь колачдад зориулсан зөвлөгөө. Энэ тухай Ganzorig Gankhuyag's "Хүнсний захаас шулсан үхрийн булуу чөмөгний яснуудыг ширхэгийг нь 500 төгрөгөөр авлаа. Хуга хуга цохиод амталж чанаад чөмгийг нь сорж, шөрмөс энэ тэрийг нь мөлжиж идлээ.
Чөмөг нь гормон, шөрмөс нь коллаген юм шүү. Мөлжсөн яснуудаа том кострууланд /саванд/ хийгээд шинээр ус хийгээд зөөлөн гал дээр пор пор хийлгээд шөнөжин чанана. Маргааш тосыг нь хамж аваад өвдөг шагайндаа түрхэнэ. Ширгэсэн цэхэр шөлөөр нь цай чанаж хоол хийж иднэ.. Амьд кальци юм шүү колачид минь" гэсэн байв. Харин үүний дор зарим нь"... битүү чанагчид бол хоёр цаг буцалгаж болдог гэсэн шүү. Нээрээ нуль кальц гэнэлээ. Ясны сийрэгжилтээ үзүүлж байхад эмч зөвлөсөн. Бас далайн замаг холиод ийм шөлийг долоо хоногт ядаж хоёр аягыг уучихад алдсан кальциа нөхнө гэсэн" хэмээсэн байв.
ӨДРИЙН ШУУДАН
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих