Олон Улсын Теаквондогийн тэмцээнд ОУТХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга Б.Мөнх-Оргил ахлагчтай өсвөрийн баг тамирчид амжилттай оролцоод ирлээ.
Бээжинд болсон тус тэмцээнд гурван орны 29 багийн тамирчид ур чадвар, авхаалж самбаагаа сорьж тулалдсанаас багаараа Хятад улсын баг тамирчид тэргүүлсэн бол манай баг тамирчид 17 алт, 6 мөнгө, 7 хүрэл нийт 30 медаль хүртэж дэд байранд шалгарсан байна. Манай баг нийт 28 гишүүн ба ОУ-ын 2 шүүгчийн бүрэлдэхүүнтэй оролцсон юм.
ЧОЙ
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих