Саяхан болж өнгөрсөн Ардчилсан хүчний холбооны чуулга уулзалтын үеэр УИХ дарга З.Энхболд "Буйр нуурын чиглэлд зам барих хэрэгтэй юм байна гэсэн бодол төрлөө. Бид гадаад орноор хэсч явснаас нутагтаа ийм сайхан нуур байхад амралт чөлөөлт цагаа өнгөрүүлэх таатай орчин бүрдүүлэх ёстой” гэж хэлж өөрийн талаас шалтгаалах бүхнээ хийнэ гэдгээ амласан. Одоогоор Буйр нуурт томоохон амралтын газар байхгүй байгаа билээ. Хэрвээ нэг ээлжиндээ 300-500 хүн хүлээж авчих чдалтай томоохон цогцолбор бий болгосон тохиолдолд зүүн гурван аймаг хийгээд урд хойд хөршөөс аялагч, амрагчдыг татах бүрэн боломжтой. Хамгийн гол нь ая тухтай орчин тоглоомын талбай, сүүдрэвч, бие засах газар, дэлгүүр, кафе, эмийн сан гээд бүхий үйлчилгээг бүрэн авах боломжийг бүрдүүлэх нь чухал билээ.
Н.Мөнхсайхан
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих