Дэлхий нийт "Зогс… Хар… Давс багатайг нь сонго” уриатайгаар өчигдрөөс давсны хэрэглээг бууруулах долоо хоногийг эхлүүлж байгаа бөгөөд монголчууд ч бас нэгдэж байгаа юм
Манай улсын хувьд энэ өдрийг 2005 оноос хойш тэмдэглэж ирсэн бөгөөд жил бүрийн гуравдугаар сарын 10-16-ны өдрүүдэд зохион байгуулдаг. Иймээс давсны хэрэглээний талаар товч мэдээллийг хүргэе.
Давсыг их хэрэглэвэл дараах өвчнүүд үүсдэг байна.
Цусны даралт ихсэх
Хэвийн даралттай хүмүүстэй харьцуулахад даралт ихтэй хүмүүс гурав дахин их давс хэрэглэдэг болохыг судлаачид нотолжээ.
Тархинд цус харвах
Давс их хэрэглэснээр судсаар урсах цусны хэмжээ ихсэн, судасны хананд учруулан цусны даралт ихэсдэг. Энэ нь яваандаа артерийн судасны ханыг хатууруулж, уян хатан чанарыг алдагдуулдаг ба тархинд цус харвах шалтгаан болно.
Ясны сийрэгжилт
Давс хэтрүүлэн хэрэглэх нь шээсээр кальци гадагшлах үйл явцыг түргэсгэснээр ясны сийрэгжилт үүсэх шалтгаан болдог.
Зүрхний шигдээс, зүрхний дутагдал
Хоолны давсыг удаан хугацаанд их хэмжээгээр хэрэглэснээс судасны хана зузаарч артерийн даралт ихсэж, улмаар зүрхний дутагдалд хүргэдэг байна.
Ходоодны хавдар
Утсан, давсалсан, нөөшилсөн хүнсний бүтээгдэхүүнүүд давс ихээр агуулдаг тул тогтмол хэрэглэх нь ходоодны хавдар үүсэх
Бөөр чулуужих өвчин
Бөөрний судасны хатуурал, нарийсал, бөөрний архаг дутагдал, ус эрдэсийн солилцооны алдаг-дал болж улмаар бөөр чулуужих өвчин үүснэ.
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих