УИХ-ын гишүүн, Соёл, спорт, аялал жуулчлалын сайд Ц.Оюунгэрэл
БНХАУ-ын Соёлын сайд Цай У тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзав.
УИХ-ын гишүүн, Соёл, спорт, аялал жуулчлалын сайд Ц.Оюунгэрэлийн
урилгаар БНХАУ-ын Соёлын сайд Цай У тэргүүтэй албаны төлөөлөгчид манай
улсад хоёр дахь удаагаа хүрэлцэн ирээд байгаа юм.
Ноён Цай У уулзалтын эхэнд БНХАУ, Монгол Улс хооронд дипломат харилцаа
тогтоосны 65 жилийн ой тохиож байгааг онцлон тэмдэглээд хоёр орны
харилцаа, хамтын ажиллагаа улам бүр өргөжин хөгжиж байгаад сэтгэл
өндөр байгаагаа илэрхийлэв.
Мөн тэрбээр Монгол Улсад дахин айлчилж байгаадаа сэтгэл өндөр
байгаагаа илэрхийлж өргөжин тэлж буй хоёр орны соёлын харилцааг улам
бүр бэхжүүлэх хүсэлтэй байгаагаа онцолсон юм.
УИХ-ын гишүүн, Соёл, спорт, аялал жуулчлалын сайд Ц.Оюунгэрэл зочид,
төлөөлөгчдийг Монгол Улсад тавтай айлчлахыг хүсээд хоёр орны соёл,
урлагийн харилцаа өргөжиж байгаад сэтгэл өндөр байгаагаа илэрхийллээ.
Мөн тэрбээр Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуягийн ивээл дор зохион
байгуулагдсан "Алтаргана 2014” наадамд БНХАУ-аас олон уран бүтээлч
хүрэлцэн ирж оролцсон нь хоёр орны соёлын харилцаа өндөр түвшинд байгааг
харуулсан сайхан үйл явдал болсон. Удаан хугацааны найрсаг хамтын
ажиллагаагаа улам бүр өргөжүүлэн хөгжүүлэхийн төлөө хамтдаа зүтгэхийг та
бүхэнд уриалж байна.
Манай улсын соёлын өвийн үнэт дурсгалуудыг сэргээн засварлах ажилд
БНХАУ дэмжлэг үзүүлж байгаад гүнээ талархаж байгаагаа онцлон хэлмээр
байна. Манай хоёр улсын мэргэжилтнүүд Дорнод аймагт орших Хэрлэн барсын
туурийг сэргээн завсарлах ажилд гар нэгдэж байгаад сэтгэл өндөр байна
гэв.
Түүнчлэн цаашид хоёр улс хамтын судалгаа хийх, соёлын өвийг хил
давуулан хууль бусаар худалдаалахтай тэмцэх болон БНХАУ-д соёл урлагийн
чиглэлээр суралцах оюутнуудын тоог нэмэгдүүлэх зэрэг олон чухал
асуудлаар харилцан санал солилцлоо.
Эх сурвалж:

Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих