Малчид, Хадланчид, ард иргэдийн анхааралд: Өнөө шөнө Хөвсгөл, Булган, Сэлэнгэ, Төв аймгийн газар тариалангийн бүс нутгаар хөрсөн дээр 0-2 хэм хүрч цочир хүйтэрнэ.
Улаанбаатарт өнөөдөр 18 цаг хүртэл үүлэрхэг. Бороо орно. Салхи хойноос 7-12 м/сек. 11-13 хэм дулаан байна.
2014 оны 8 дугаар сарын 22-ны 20 цагаас 2014 оны 8 дугаар сарын 23-ны 20 цаг
хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ
БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10
метр. Алтай, Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 1 хэм хүйтнээс 4 хэм
дулаан, өдөртөө 14-19 хэм, Алтайн өвөр говиор шөнөдөө 11-16 хэм, өдөртөө
22-27 хэм, бусад нутгаар шөнөдөө 5-10 хэм, өдөртөө 18-23 хэм дулаан
байна.
ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Бороо
орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө Хангай,
Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар 3 хэм хүйтнээс 2 хэм дулаан, бусад
нутгаар шөнөдөө 1-6 хэм дулаан, хөрсөн дээр цочир хүйтэрнэ. Өдөртөө бүх
нутгаар 16-21 хэм дулаан байна.
ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлэрхэг. Шөнөдөө ихэнх
нутгаар, өдөртөө зарим газраар бороо орно. Дуу цахилгаантай. Салхи
баруун хойноос секундэд 6-11 метр, зарим газраар секундэд 12-14 метр
хүрч ширүүснэ. Сэрүүсч шөнөдөө нутгийн баруун хэсгээр 2-7 хэм, бусад
нутгаар 7-12 хэм, өдөртөө бүх нутгаар 14-19 хэм дулаан байна.
ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Солигдмол үүлтэй.
Шөнөдөө бороо орно. Өдөртөө бороо орохгүй. Салхи баруун хойноос
секундэд 6-11 метр. Шөнөдөө 7-9 хэм, өдөртөө 20-22 хэм дулаан байна.
ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Шөнөдөө
нутгийн зүүн хэсгээр бага зэргийн бороо орно. Өдөртөө бороо орохгүй.
Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, шөнөдөө нутгийн зүүн хэсгээр
секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө Дундговийн нутгаар 4-9 хэм,
бусад нутгаар 8-13 хэм, өдөртөө бүх нутгаар 19-24 хэм дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ: Үүл багасна. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө 4-6 хэм, өдөртөө18-20 хэм дулаан байна.
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих