Өнөөдөр аргын тооллын 2014 оны наймдугаар сарын 23. Бямба гараг. Билгийн тооллын XVII жарны "Тийн ялгуусан" хэмээгч модон морин жилийн зуны адаг цагаагчин хонь сарын 28. Санчир гараг. Найралт эх одтой, 8 цагаан мэнгэтэй улаан бар өдөр. Өдрийн барилдлага Түлэх. Шүтэн барилдлага Төрөн түгэхүй. Өдрийн наран 6 цаг 05 минутад мандан, 19 цаг 54 минутад жаргана. Тухайн өдөр морь, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба гахай, хулгана жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр гэмтнийг шийтгэх, сан тавиулах, угаал үйлдэх, амьлуулах, өглөгийн түллэг хийх, хишиг дуудуулах, хот балгадын үйл, цэрэг, цагдаагийн үйл, гэр, байшингийн суурь тавихад сайн. Золиг гаргах, сэтгэлд сэвтэй газар очиход муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой болой. Хол газар яваар одогсод хойш мөрөө гаргавал зохистой. Халуун эгэх улирал 13 цаг 59 минутад эхлэнэ. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй хэмээжээ.
Өрнийн зурхай
Хонь (3/21-4/19)
Сэрэмжтэй байх өдөр. Ямар ч таагүй сэтгэл хөдлөл таны үйлдэлд нөлөөлөхгүй байж зөв зүйлийг хийж чадна. Эргэн тойронд байгаа хүмүүс тань хялбархан нөлөөлж магадгүй. Яг энэ үед нь гол гол шийдвэрүүддээ нөлөөлүүлэхгүй байхыг хичээ. Өөрийн сонголтдоо хүндэтгэлтэй бай. Хайрттайгаа харьцахдаа болгоомжтой бай. Яг одоо танд төлөвлөж байгаа олон чухал шийдвэрүүд байгаа байх, бас бусдын итгэл найдварыг алдахгүй байх гэсэн хариуцлагаа мэдэрч байгаа байх, гэхдээ энэ нь бусдын буруу биш.
Үхэр (4/20-5/20)
Харилцаа
холбоондоо сэтгэл ханамжгүй байна. Сэтгэл санаагаар гэнэт эрс унах
толгой өвдөх таагүй зүүд зүүдэлж болзошгүй. Амьдралын хүнд хэцүү үед
хамаатан садан найз нөхөдтэйгөө зовлон бэрхшээлээ хуваалцаж тэдний
тусламж дэмжлэгийг нэрэлхэлгүй ав. Гэр бүл болох жирэмслэх гэр бүлийн
харьцаагаа нөхөрсөг болгоход таатай өдөр.
Хамтатгах (5/21-6/21)
Тэвчээртэй
байх нь чухал. Өөрийн үгээ цэгнэ. Та хэн нэгнийг гомдоохыг мэдээж
хүсэхгүй байгаа. Таны бие бүрэн сайн биш бол өөртөө анхаарал тавь. Та
өөрийгөө барьж, зарим зүйлсийг буруу хийж магадгүй. Та хүүхдүүддээ санаа
тавь. Тэдэнтэй нөхцөл байдлын талаар ярилцах нь маргаанд хүргэж
магадгүй. Дэлгүүр хэсэх хүмүүс сайн худалдаа хийж чадна.
Мэлхий (6/22-7/22)
Азтай
өдөр. Од гараг тань руу хараад инээмсэглэж байна. Ар араасаа цуварсан
азтай учралаас таашаал авна. Та ганцаараа байхыг хүссэн ч бусдаас
зөвлөгөө дэмжлэг аваарай. Романтик холбоо онцгой зүйл рүү хөтлөх ба таны
амьдралыг шинэ чиглэлд аваачна. Хосууд бага зэрэг маргалдана. Гэвч
тэвчээртэй бай. Энэ өдрийн хичээл бол өөрийн ажилдаа анхаарал хандуулах
явдал юм. Бусдыг бүү анхаар.
Арслан (7/23-8/22)
Өнөөдөр
од гарагс таны секс, хүч чадлын гэрт байрлаж байна. Тиймээс та хайр
сэтгэл, мөнгө санхүүдээ яаж амжилт олохоо тунгааж бичих болно. Чи юуг
хүсдэг, юуг хийхэд бэлэн байгаа, таны хэрэгцээ юу болох гэх мэт. Яг одоо
бол таны гадаад үзэмж, цаг хугацаа хоёр амжилтад хүргэх гол түлхүүр
чинь байна. Ялангуяа албан ажил дээр чинь суут хүмүүс мэдлэг болон оюун
ухааны талаар зөн совинтой байдаг. Хэзээ тийм эсвэл "үгүй” гэж хэлэхээ
мэддэг бай.
Охин (8/23-9/22)
Оддын
хандлага чимээгүй байх болно. Учир нь сар зөвхөн ганц гарагтай л
холбоотой байна. Хайртай хүнтэйгээ холбоо харилцаатай бай. Хэдийгээр та
тэдний бодол санаатай санал нийлэхгүй ч өөрийнхөөрөө байх үедээ тогтуун
тайван байх хэрэгтэй. Энэ нь хэрүүл маргаан үүсгэх боломжийг
багасгана. Эцэг эхчүүд хүүхдүүдээс ирэх дохионд сэрэмжтэй бай. Тэд танд
хэрэгтэй нууц агуулсаар байж магадгүй. Найз нөхөд чинь чамайг шинэ
зүйл рүү уруу татсанаар та номын сан руу илүү их зүйлийг олж мэдэхээр
чиглэх болно.
Жинлүүр (9/23-10/22)
Өчигдөр
таны олж авсан амар амгалан байдал өнгөрсөн хугацаанд цухалдсан
хүмүүсийн бухимдлыг хийсгэнэ. Өөрийнхөө зам дээр маш хэцүү хүнд замаар
гарч ирсэн хүмүүст та үг дуугүй зам тавьж өгсөн нь дээр. Гэр бүлийн
цугларалт өнгөрсөн үеийн дүр зургуудыг сануулна. Нэгнийгээ зэмлэж
буруутгахын оронд юу болоод өнгөрснийг, өнгөрсөн үеэсээ яагаад суралцах
ёстойг ярилц. Илүү их ойлголцол, ухамсартайгаар цааш амьдар.
Хилэнц (10/23-11/21)
Таатай өдөр. Гараг эрхэсийн нөлөөлөл хүчтэй байгаа энэ үед та үнэтэй зүйл худалдан авна. Санхүүгийн гэрээ хэлэлцээр, мөнгө зээлэх зэрэгт таатай. Од гарагийн нөлөөн дор сэтгэл санааны байдал хүчтэй илэрнэ. Аливааг хэтрүүлэн хэрэглэж магадгүй байна. Хоолны дэглэм барьж, шингэн зүйл сайн хэрэглэ.
Нум (11/22-12/21)
Тайван
өдөр. Нумынхан энэ өдөр амархад таатай байх өөрчлөлтийг хийнэ. Ямар
нэгэн тодорхой зорилгогүйгээр энд тэнд зугаалахын оронд өөр газар аялах
нь таны сонирхлыг татна. Сугар гараг таны ордонд байрлаж таны хүсэл
зорилгыг нэмэх тул, хайр дурлалын болон нийгмийн амьдралд олон зүйл
шаардлагатай. Өөртөө итгэлтэй байдал нэмэгдэнэ. Үнэ цэнэтэй гэж үзэж буй
зүйлээ хийх цаг иржээ.
Матар (12/22-1/19)
Хэрэгтэй өдөр. Сүүлийн үед зарим жинлүүрийнхэнд бүх зүйл тийм ч сайнгүй явагдаад байвал амьсгаа ав. Сүүлийн үед хойшлуулагдаад байгаа зүйлүүдийг шийдсэн нь дээр. Хэрвээ хэн нэгэн чиний нууцыг сайн хадгапж чадах хүнийг мэдэх бол хүлээсний хэрэггүй. Итгэлтэй байдал удахгүй л илрэх болно.
Хумх (1/20-2/18)
Хэрвээ
та дөнгөж шинэ байранд нүүж ирээд байгаа бол олон нийтийн болон
хөршийн холбооны ажилд оролц. Тэгвэл тун удахгүй энэ газраа удаан оршин
суумаар санагдаж эхэлнэ. Гэр бүлийнхэнтэйгээ ярилцан ажлынхаа талаар
болон хувийн асуудалдаа ч мөн шийдвэр гарга. Хэрвээ та гэрлэх гэж
байгаа бол ийм төрлийн шийдвэр гаргалт ирээдүйд чинь сайнаар нөлөөлнө.
Загас (2/19-3/20)
Зоригжих
өдөр. Уян хатан байдлыг эрхэмлэх хэрэгтэй. Хуучин ч бай шинэ ч бай
бусадтай холбоо тогтоох нь чухал. Өөртөө итгэлтэй байдал болон
тогтвортой байх нь танд амжилт авчирна. Хамтын ажиллагааны саналаас бүү
татгалз. Ирээдүйтэй хүмүүстэй хамтран ажиллах эсвэл уулзах нь танд
тустай байх болно.
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих