Оросын Номхон далайн флотын хүчин Японы талаас усан доогуур явдаг завиар тагнуулын үйл ажиллагаа явуулж байсныг нь таслан зогсоолоо гэх мэдээ байна. Орос, Японы хил дайрч өнгөрдөг Лаперузийн хоолойд уг завь байжээ. Түүнийг Японы Oyashio маягийн завь байсан гэж үзэж буй аж. Уг үйл явдал энэ сарын 20-нд болсон байна. Оросын талд анзаарагдсанаа завин дээр байсан хүмүүс мэдмэгц хил орчмын уснаас зайлж оджээ.
Уг хөлөг Оросын нутаг дэвсгэрийн усанд "хөл тавиагүй” гэнэ. Сүүлийн үед япончууд Курилийн арлуудыг ихэд сонирхож, энд хүч хуралдуулах болсон байна. Үүнээс өмнө энэ сарын 7-нд Америкийн олон зориулалтат "Виржиния” загварынх гэмээр атомын хөдөлгүүрт завь Оросын хил орчмын усанд байхыг нь Умард флотынхон илрүүлжээ. АНУ, Их Британийн Тэнгисийн цэргийн хүчний усан доогуур явагч атомын хөдөлгүүрт завинууд Баренцийн тэнгист байнга байх болсон хэмээн ОХУ-ын Тэнгисийн цэргийн флотын Ерөнхий штаб мэдээллээ.
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих