Энэ жил Халхын голын байлдааны ялалтын 75 жил ой тохиож, тус ойг нийслэлд өргөн дэлгэр тэмдэглэж байгаа. Тэгвэл өнөөдөр "Халх гол 75” ойн нийслэлд үргэлжлэх арга хэмжээний сүүлийн өдөр юм.
Хаалтын арга хэмжээ өнөө өглөө Зайсан толгой дахь Зөвлөлтийн дайчдын хөшөө, Маршал Г.К.Жуков, Улсын баатар Л.Дандарын хөшөөнд цэцэг өргөх ёслолоор эхэлсэн.
Түүнчлэн 14.00-15.00 цагт Соёлын төв өргөөнд Хүндэтгэлийн баярын хурал болж байгаа бөгөөд үүний дараа 15.00-17.00 цагаас Соёлын төв өргөөнд "Хүндэтгэлийн концерт” болох юм.
Ойн арга хэмжээ 21.00 цагаас Чингисийн талбайд "Халх гол 75" үдшийн цэнгүүн, ёслолын буудлагаар өндөрлөх аж.
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих