ЖЕНЕВ. /BBC/. Баруун Африкт тархаж байгаа "Эбола” вирусийг дарахад наад зах нь 6-9 сар шаардлагатай гэж Дэлхийн эрүүл мэндийн байгууллага мэдэгдлээ.
Энэ сарын 19-20-нд "Эбола”-гаар 77 хүн нэмж нас барснаар энэ вирусийн халдвар авсны улмаас нас барагсдын тоо 1427 болжээ.
"Эбола” хамгийн олон хүнд халдварласан Либерийн засгийн газрын албаны хүмүүстэй ДЭМБ-ын Ерөнхий захирлын туслах Кейжи Фүкүда уулзсаныхаа дараа мэдэгдэл хийхдээ "Өвчтөнүүдэд зохих эмчилгээг хийлгүүлэхийн тулд ДЭМБ цаашид тусламж, хүчин чармайлтаа илүү өргөжүүлэх болно” гэсэн юм.
"Урьд өмнөх туршлагаас харвал, энэ вирусийн тархалтыг зогсооход ДЭМБ-д 6-9 сар шаардлагатай” гэж тэрбээр хэллээ.
"Эбола”-тай тэмцэх стратегийн төлөвлөгөөг ирэх долоо хоногт гаргахаар ДЭМБ төлөвлөж байна.
Г.Доржханд montsame
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих