Халх голын дайнд Монгол-Зөвлөлтийн цэрэг ялалт байгуулсан 75 жилийн ойг наймдугаар сарын 23-29-ны өдрүүдэд орон даяар тэмдэглэж байна. Ялалтын баярт ОХУ-аас олон зочид төлөөлөгч хүрэлцэн ирсэн. Тэдний дотор Оросын хилчид болон тус улсын Холбооны аюулгүй байдлын хилийн албаны төлөөлөгчид анх удаагаа Халх голд зочилж байгаа юм. Энэ удаа Халх голын ялалтын 75 жилийн ойн баярт оролцохоор ОХУ-ын Холбооны Аюулгүй байдлын албаны Хилийн албаны даргын орлогч, дэслэгч генерал В.Н.Стрельцов тэргүүтэй төлөөлөгчид хүрэлцэн иржээ.Тэднийг Хил хамгаалах ерөнхий газрын дарга, бригадын генерал Ш.Лхачинжав хүлээн авч , 75 жилийн өмнө дайн болсон газар нутгийг үзүүлэхээр өчигдөр мордсон байна.
Л.ХЭРЛЭН /ЗУУНЫ МЭДЭЭ/
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих