
VO: Мэдээ мэдээллийн 2-р суваг телевиз үндсэн эфирээ цацаж эхэлсэнээс
ердөө 1 сарын дараа гэхэд нийт эфирийн цагыг үзэж буй үзэгчдийн
тоогоор монголын нийт телевизүүдийн 5 дугаар байрт жагсчээ. Энэхүү
судалгааг Максима судалгааны байгууллагын 5 сарын тайланд гарчээ. Харин
оргил цагийн үзэгчдийн тоогоор 4 дүгээр байрт эрэмблэгдсэн амжилтыг
үзүүлсэн юм. Тус телевизийн үйлдвэрлэж буй контентийн 80 хувь нь мэдээ
мэдээлэл юм. Үүнд улс оронд өрнөж буй үйл явдал болоод олон улсад болсон
үйл явдалыг үзэгч олонд цаг алдалгүй шуурхай мэдээллэн ажиллаж байна.
Нийгэмд болж буй сенсаацтай шуурхай үйл явдалд олон талын байр суурь,
үзэл бодлыг багтаасан тэнцвэртэй, хараат бус мэдээллийг олон нийтэд
түгээж байна. Манай телевизээр Ажлын өдрийн мэдээ, оройн мэдээ гэсэн
үндсэн мэдээллийн хөтөлбөрүүд даваа гаргаас баасан гаргуудад гарахаас
гадна Цензургүй яриа, Баримт тайлбар, Хоёр хоёрын тав эдийн засгийн
тойм нэвтрүүлэг , мөн Ярилцах танхим зэрэг үндсэн нэвтрүүлэгүүд гарч
байна. 2-р суваг телевизийн нийт хамт олон Монголын сэтгүүл зүйн
салбарт Хараат бус, ёс зүйтэй, мэргэжлийн телевизийг бүтээхийн төлөө
ажиллаж байна.
URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=4887
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Санал болгох
-
-
-
-
-
Сэтгэгдэл бичих