Үүрэн холбооны оператор компаниуд дотроо "нас”, хэрэглэгчийн тоогоороо аархдаг "Мобиком” корпораци өнгөрсөн хугацаанд хэрэглэгчдээс хангалттай ашиг олсон. Хамтран ажиллагсадтайгаа тогтоосон үйл ажиллагаа, эрхэлсэн ажил, амьдралын хэв маягаасаа шалтгаалан хэрэглэгчид нь "Мобиком” корпорацид үнэнч үлдсэнийхээ төлөө дэндүү өндөр үнэ төлдөг. Тэрбээр гурван "дүү”-тэй. Өөрөөр хэлбэл тэд өрсөлдөгчид нь. Гэвч хэрэглэгчдээ хайрладаг. Хэрэглэгчдээ хайрлах дуртайгаараа Мобиком "ахаасаа” ялгардаг. Харин өнөөдөр Мобикомынхон арга барил сэтгэхүйн хувьд "дүү нар”-аа давж сэтгэж чадахгүй болсон бололтой.
Мобиком, Юнител, Скайтел, Жи-Мобайл гэсэн дөрвөн оператор хэрэглэгчдэд чанартай үйлчилгээ үзүүлж чаддаг уу гэдэг нь "мөнхийн” маргаан дагуулсаар ирсэн. Тэгвэл эдгээр оператор компаниудаас аль нь хэрэглэгчдэд хамгийн таатай үйлчилгээ үзүүлдэг вэ гэдэг нь сонин. Ижил төрлийн бизнесийн байгууллагууд шударгаар өрсөлдөж хэрэглэгчдэд таашаагдсан, хямд үйлчилгээг үзүүлж байж л зах зээлд оршин тогтноно. Манай сайтын уншигчид Мобикомтой холбоотой гомдол саналаа бидэнд байнга илгээдэг. Тэдний гомдлын дагуу энэ удаагийн нийтлэлийг бэлтгэлээ.
Хэрэглэгчид "Мобиком анх байгуулагдсан цагаасаа эхлэн хэрэглэгчдэд таатай үйлчилгээг санал болгож байгаагүй бөгөөд зөвхөн "шулах” үйлчилгээг дандаа явуулдаг гэх гомдол” нэлээдгүй ирсэн юм. Тиймээс бид хэрэглэгчдийн хүсэлтийн дагуу Мобиком корпораци бусад оператор компаниудаасаа хямд үйлчилгээг хэрэглэгчдэд хүргэж чаддаг эсэх дээр судалгаа хийж эхлээд байна. Ямартай ч энэ удаад сүүлийн үед хэрэглэгчдэд үйлчилгээ нь хамгийн их таашаагдаад байгаа "Юнител” групптэй Мобикомын хэрэглэгчдэд зориулсан үйлчилгээний үнийг харьцуулан хүргэж байна. Эхний удаад бид урьдчилсан төлбөрт үйлчилгээний хэрэглэгчдэд ямар үйлчилгээг, ямар үнэ ханштайгаар авдаг болохыг харьцуулан хүргэе.
"Юнител” групп урьдчилсан төлбөрт хэрэглэгчдэдээ Smart, Алхам гэсэн хоёр үйлчилгээг санал болгодог байна.
Смарт үйлчилгээний хэрэглэгч хэрэглээгээ төлөвлөн, хэрэглээндээ таарсан үйлчилгээг сонгох боломжтой юм билээ. Тухайлбал, Смарт үйлчилгээний 10 мянган төгрөгийн картаас хэрэглэгч яриа, дата, мессеж, хоногийн давуу эрхтэйг нь багцийг өөрийнхөө хэрэглээнд тааруулан сонгох аж.
Доорх зураг үйлчилгээний дэлгэрэнгүй танилцуулга
Алхам үйлчилгээ нь ярианы төлбөрийг секундээр тооцдог бөгөөд бага яриа хийдэг хэрэглэгчдэд зориулсан нэг үнийн тарифтай юм байна. Энэ үйлчилгээг сонгосон хэрэглэгчид нэг секундэнд хоёр төгрөгөөр ярих эрхтэй. Мессеж сүлжээ харгалзахгүй 20 төгрөг. Алхам үйлчилгээний цэнэглэгч карт нь 500, 1000, 2000, 3000, 5000, 1000 төгрөгийн үнэтэй бөгөөд 2000 төгрөгийн картнаас эхлэн хоног тооцогддог байна.
Тэгвэл үүрэн холбооны анхны оператор компани болох Мобиком урьдчилсан төлбөрт хэрэглэгчдэдээ Welcome багц, Нэмэх гэсэн хоёр үйлчилгээг санал болгодог байна. Welcome багц нь Монгол Улсад түр хугацаагаар ажиллаж буй гадаад ажилтнуудад зориулсан үйлчилгээ гэнэ. Үнэ тарифийн хувьд сүлжээндээ 70 төгрөг, бусад сүлжээнд 100 төгрөгөөр ярих бол сүлжээндээ 19, бусад сүлжээнд 40 төгрөгөөр мессеж бичдэг. Мөн Mobicard, Be…, Stars, One гэсэн үйлчилгээг хэрэглэгчдэд санал болгож байгаа аж.
Mobicard үйлчилгээг сонгосон хэрэглэгч сүлжээндээ 70 төгрөг, бусад сүлжээнд 80 төгрөгөөр ярих бол сүлжээндээ 19, бусад сүлжээнд 20 төгрөгөөр мессеж бичих юм байна.
Be… нь залууст зориулсан үйлчилгээ. Энэ үйлчилгээ нь залууст хөнгөлөлт үзүүлэх гэж нэлээдгүй оролддог боловч сэтгэлд нь хүрсэн хөнгөлөлтийг өгч чаддаггүй байна.
Stars үйлчилгээний хувьд 4-12 хүртэлх насны хүүхдүүдэд зориулсагдсан үйлчилгээний багц юм. Хэрвээ эцэг эх нь Мобикомын хэрэглэгч бол хүүхдүүд нь тэдэнтэйгээ бүтэн жилийн турш үнэгүй ярих эрхтэй. Stars үйлчилгээний хэрэглэгч сүлжээндээ 70, бусад сүлжээнд 80 төгрөгөөр ярих бол сүлжээндээ 19, бусад сүлжээнд 20 төгрөгөөр мессеж бичнэ.
One үйлчилгээ нь секундын алхмаар төлбөр тооцогддог байна. Гэхдээ секундэд хэдэн төгрөгөөр ярьдаг талаархи тодорхой мэдээлэл байхгүй байсан юм. Энэ үйлчилгээгээрээ хэрэглэгчдэд секундын алхам санал болгосон атлаа дараах үнэ тарифыг санал болгожээ.
Цэнэглэгч картын үнэ ханшийн хувьд
Юнител групп болон Мобиком корпорацийн хэрэглэгчдэд санал болгож буй үйлчилгээг харьцуулсан мэдээллийг уншигч та бүхэн өөр өөрсдийнхөөрөө тунгаана биз ээ.
Н.Чинзориг
http://uls.mn/community.html?id_29514
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих