Халх голын ялалтын 75 жилийн ойн баяр өнөөдрөөс Дорнод аймагт үргэлжилж байна.
Өнөөдөр тус аймагт ойг зохион байгуулах комисс хүндэт зочдыг хүлээн авч байгаа аж. Харин маргааш Монгол дайчдын хөшөө, Зөвлөлтийн нисгэгчдийн хөшөөнд цэцэг өргөх ёслол болох юм байна.
Мөн "Халхын голын ялалт-75”, "Зэвсэгт хүчний түүхэн уламжлал, өнөө үе” сэдэвт Зэвсэгт хүчний түүх, Цэргийн хувцас, хэрэгсэл, буудлагын зэвсэглэлийн үзэсгэлэн гарна. Ялалтын их ойд зориулсан хүндэтгэлийн цуглаан, "Сэлэнгэ-2014” Орос, Монголын Зэвсэгт хүчний хамтарсан хээрийн сургуульд оролцсон бүрэлдэхүүний техниктэй цэргийн ёслолын жагсаал болон хүндэтгэлийн цэнгүүн болох аж.
Тус аймгийн Халхгол суманд ойн баярын үйл ажиллагаа энэ сарын 27, 28-нд болж, уг суман дахь хөшөө дурсгалын цогцолбор, Ялалтын хөшөө, Монголын дайчдын дурсгалын хөшөө, 90 баатрын хөшөө, 80 баатрын хөшөө, Яковлевын танкчдын дурсгалын хөшөөнүүдэд хүндэтгэл үзүүлэх юм байна.
Түүнчлэн Хилийн
0198 дугаар ангид зочилж, хилчин дайчидтай уулзалт,ярилцлага зохион байгуулах
зэргээр ялалтын түүхт ойг тэмдэглэх юм байна.
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих