Чойбалсан хотын "Тэргүүний хамт олон”-оор Х.Нарантуяа эрхлэгчтэй 14 дүгээр цэцэрлэг, Н.Наранцэцэг эрхлэгчтэй "Сэргэлэн багачууд” цэцэрлэг, Ж.Мэндбаяр захиралтай 8 дугаар сургуулийн Бага ангийн заах аргын нэгдэл, н.Байгаль даргатай "Чойбалсан өргөө” СӨХ тус тус шалгарлаа.
Чойбалсан хотын "Тэргүүний баг”-аар А.Нарангэрэл даргатай 3 дугаар баг, Ц.Соёлмаа даргатай 7 дугаар баг, П.Оюундэлгэр даргатай 10 дугаар баг ажил үйлсээрээ тэргүүлжээ. Хэрлэн сумын "Тэргүүний тариаланч”-аар 3-р багийн иргэн Б.Нарангэрэл, 2-р багийн иргэн С.Цэцэгмаа, Хэрлэн сумын "Сайн малчин”-аар 10-р багийн иргэн Мажигийн Энхбаатар нар тодорсон.
Чойбалсан хотын "Тэргүүний анги”-аар 5 дугаар сургуулийн 11в анги, Чойбалсан хотын "Тэргүүний суралцагч”-аар 6 дугаар сургуулийн 8 дугаар ангийн сурагч Бат-Эрдэнийн Анар нар үе тэнгийнхнээ сурлагын өндөр амжилтаар манлайлсан байна.
Ийнхүү усан могой жилийн салбар бүрийн тэргүүний сайчуудтай хамт нутгийн өөрөө удирдах байгууллагын үйл ажиллагааг иргэдэд суртачлах, тэдний санал бодлыг сонсох замаар ИТХ-ын тасралтгүй үйл ажиллагааг хангахад идэвх санаачлагатай ажиллаж ирсэн "Шилдэг бодлогын хороо”-г шалгаруулсан.
Хэрлэн сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын "Шилдэг бодлогын хороо”-гоор Нийгмийн бодлогын хороо, "Шилдэг багийн иргэдийн нийтийн хурал”-аар 7 дугаар багийн иргэдийн Нийтийн Хурал тус тус шалгарч, өргөмжлөл мөнгөн шагналын эзэд боллоо. Ажил үйлс, амжилт бүтээлээрээ бусдыгаа тэргүүлсэн сайчууддаа баяр хүргэж, сайн сайхан үйл хэрэг бүхэн нь өрнүүн сайхан байхыг хүсэн ерөөе.
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих