Суманд 03 дугаар сарын 07-ны өдөр "Төлчин
эмэгтэйчүүдийн чуулга уулзалт-2014” ажлыг зохион байгууллаа. Чуулга
уулзалтын үеэр аймгийн Засаг дарга С.Ганбат, аймгийн ИТХ-ын Тэргүүлэгч
С.Мөнгөнбат нар ирж мэндчилгээ дэвшүүлж
Уг чуулганы үеэр Алтан төлийн эзнийг шалгаруулав.
Алтан төлийн эзнээр: 1-р багийн малчин С.Адъяасүрэн, 2-р багийн малчин У.Ганчимэг, 3-р багийн малчин Г.Сугар,
4-р багийн малчин С.Мөнхжаргал нар тодров.
Мөн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын
Төлөөлөгчид, Багийн иргэдийн Нийтийн Хурлын дарга нар 9-н эрдэнийн
ээжийг уг үйл ажиллагаан дээр шалгаруулж, Тус чуулган дээр Бүжин
цэцэрлэгийн хамт олон 4-н бэрх буюу ардын уламжлалт тоглоом наадгайн
тэмцээн зохион байгуулж, Сумын оёдолчдын холбооноос өөрсдийн хийсэн
бүтээлээр үзэсгэлэн худалдааг зохион байгуулав.
Төлчин бүсгүйчүүдэд эсгийний сургалтыг зохион байгуулан, Баянтүмэн сум
Улаан загалмайн хороогоо шинэчлэн зохион байгуулав. Сумын Улаан
загалмайн хорооны даргаар ИТХ-ын дарга Г.Сумъяа, нарийн бичгийн даргаар
Эрүүл мэндийн төвийн дарга У.Уртнасан, тэргүүлэгч гишүүдэд Т.Март,
Т.Сугаржав нарын бүрэлдэхүүнтэйгээр байгуулав.
03 сарын 10-ны өдөр Дорнод аймгийн Улаан загалмайн хорооны дарга
Д.Ганболдыг урьж сумын иргэд, гишүүдэд сургалт зохион байгуулав. Улаан
загалмайн хорооноос сумын нэгдүгээр багийн 5 өрх, ЕБС-ийн дотуур байрны
5 хүүхдэд тусламж олголоо.
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих