Өнөөдөр аргын тооллын 2014 оны наймдугаар сарын 26. Мягмар гараг. Билгийн тооллын XVII жарны "Тийн ялгуусан" хэмээгч модон морин жилийн Намрын тэргүүн хар бичин сарын шинийн 1. Ангараг гараг. Бага морь одтой, 6 цагаан мэнгэтэй шаргачин могой өдөр. Өдрийн барилдлага Арвидах. Шүтэн барилдлага Хурьцахуй. Өдрийн наран 6 цаг 08 минутад мандан, 19 цаг 48 минутад жаргана. Тухайн өдөр үхэр жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр худалдаа арилжаа хийх, шинэ ажил эхлэх, хүү сангийн эх хатгах, эд агуурс авах, зээл авах, арвижуулах, дэлгэрүүлэх үйлийг эхлэх, сүм дуганыг сэргээх, газар лусын зан үйл хийх, өр барагдуулах, буг дарах, газрын ам бооход сайн. Ургаа мод таслах, газрын ам нээх, гөлөг тэжээхэд муу. Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод баруун зүгт мөрөө гаргавал зохистой. Тэрсүүд өдөр. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй хэмээжээ.
Өрнийн зурхай
Хонь (3/21-4/19)
Хөгжилтэй
өдөр. Гэр бүлийн идэвхтэй амьдрал таны сэтгэлийг өөдрөг болгоно. Урд
шөнийн үл ойлголцол ч шийдвэрлэгдэнэ. Гэр орноо өөд нь татах асуудал
ахицтай байна. Хэрвээ найз нөхөд тань утаствал тэднийг өдрийн цайгаар
хамт байж, ажиллахыг хүсээрэй. Та үр бүтээлтэй мөн хөгжилтэй байж чадна.
Шинэ байшин хайгчид хол газар явж магадгүй, энэ үедээ эмэг эхээ
эргээрэй, тэдэнд зориулсан зүйл танд байж магадгүй. Хэрвээ та ямар нэгэн
зүйлд санаа зовж байгаа бол өдөр бүр биеийн дасгал хий.
Үхэр (4/20-5/20)
Бэл
бэнчиндээ анхаарах хэрэгтэй болжээ. Дэлгүүр хэсэх нь сайхан ч санхүүд
хүндрэл учруулдаг. Та нарын зарим нь жаахан мөнгөтэй болох боловч энэ
нь салхинд хийсгэхтэй адил юу ч болохгүй. Нэг их өртөг гараад
байхааргүй хөгжилдөх төлөвлөгөө зохио. Машинаар салхинд гарах,
цэцэрлэгт тоглох гэх мэт, үхэрийнхэн газар тариалангийн ажилд их
чадамгай. Гэр бүлийнхээ хэрэгцээг хангаад зогсохгүй хөршүүддээ ч өгөх
юм үлдэнэ.
Хамтатгах (5/21-6/21)
Өнөөдөр
сонирхолтой хүмүүстэй уулзах, шинэ газар зочлох хөгжилтэй байх өдөр.
Таны зан ааш хувирч бодлогогүй ааш гарган энгийн зүйлээс зугатах болно.
Таны эргэн тойронд байгаа эдгээр зан ааш урьдчилан таамаглашгүй байх
болно. Мөн тусгай хөндий байдал нь ямар нэг сөргөлдөөнд хүрэх хамгийн
сайн хандлага юм. Гэр бүлд асуудал гарна ялангуяа эцэг эхтэйгээ
муудалцах бололтой. Таагүй байдлаас болж өөрийн үүрэг хариуцлагаас
зугатаж болохгүй. Энэ нөлөө арилж амьдрал аяндаа хэвийн болно.
Мэлхий (6/22-7/22)
Өөрчлөлт
хийх өдөр. Энэ өдөр танд шувуу мэт эрх чөлөөтэй байх хүсэл төрнө.
Идэвх зүтгэлээ нэмэгдүүлж эерэг энергиэ дэмий үрэх хэрэггүй. Өөрийн
судалгаагаа хийж зарим зүйлийг ирэх долоо хоногуудад хойшлуул. Ажил
мэргэжлийн салбарт гайхалтай зүйлс тохиолдоно.
Арслан (7/23-8/22)
Цаг
заваа зохицуулах өдөр. Хэрэв дэргэд тань сайхан ярьж, сайхан уур
амьсгалыг бүрдүүлж чаддаг хэн нэгэн байдаг бол өнөөдрийг ганцаараа
өнгөрүүлэх гэсний хэрэггүй. Биеэсээ ирж байгаа дохиолол бүрийг сайн
сонс. Сэтгэл хөдлөлөө өөрийн эрүүл мэндэд нөлөөлөхөөс болгоомжил. Хэрвээ
та сул зогсолтоо үр дүнтэй өнгөрүүлэхийг хүсэж байгаа бол ёо, тайгийн
дасгал хийж аливаа зүйлсийг дүгнэн цэгнэ. Ажил дээр тань дарамт үүсвэл
гэр бүлийн гишүүддээ битгий энэ байдлаа гаргаарай.
Охин (8/23-9/22)
Танилууд
болон найз нөхөддөө анхааралтай ханд. Өнөөдөр харамсалтай нь
мэдэгдэхүйц үр дүн авчрахгүй. Аялал жуулчлал томилолтоор явж магадгүй.
Болгоомжтой байхад илүүдэхгүйг анхаар. Дээрмийн халдлагад өртөх магадлал
өндөр тул шинэ хүмүүстэй танилцахаас болгоомжил. Хөндлөнгийн хүний
зүгээс түрэмгий үйлдэл гаргаж магадгүй.
Жинлүүр (9/23-10/22)
Өнөө
өглөө хамтарсан санхүүгээ шалгахад нэмэлт цаг гарга. Хэрвээ та
зардалдаа санаа зовж байвал та хаана зардлаа багасгаж болох, хаана бага
хүүтэй зээл байгаа гэдгийг бодож олсон нь дээр. Тэгвэл та нэг л төлбөрт
санаа зовох болно. Та бодит төлбөрийн жагсаалтын баримтаа хадгалах
хэрэгтэй. Сэтгэл татам болзоо танд сайхан мэдрэмж төрүүлнэ. Ухаалаг бай.
Аюултай газар луу бүү яв.
Хилэнц (10/23-11/21)
Зөрчилтэй
өдөр. Таны гэрлэлт санаанд хүрэхгүй бол өөрийгөө эхлээд хар. Дараа нь
би ханийнхаа төлөө юу хийсэн бэ гэж өөрөөсөө асуу. Та түүний дуртай
зүйлээс хуваалцдаг уу? Эсвэл та зөвхөн хар амиа л боддог уу? Та
хэдийгээр гэр бүлдээ хайртай ч тэд ч мөн танай хадмын хайрладаг хүмүүс
гэдгийг санаарай.
Нум (11/22-12/21)
Гараг
эрхсийн нөлөөлөл хүлээж байна. Ажлын үүрэг даалгавар гүйцэтгэх нь та
болон хайртай хүнтэйгээ жаргалтай байх цагаас чинь авах болно. Энэ нь
хувийн амьдралд асуудал үүсгэж магадгүй. Ажлын хэнээтэй хүмүүс ажиллах
цагаа нягталж өөрчлөлт хий. Ирэх 7 хоногт найз нөхөд, зорилго ажлаасаа
олох орлогод анхаарлаа төвлөрүүлнэ. Цагаа хэрхэн зарцуулах тал дээр
өөрчлөлт хий.
Матар (12/22-1/19)
Хянуур
өдөр. Асуултын хариулт ерөнхий хэлэлцүүлэгээс гарч ирнэ. Тийм учраас
анхааралтай сонсож үр дүнтэй зүйлийг сурч ав. Хамаатан садан ах дүүдээ
хэтэрхий чанга бүү ханд. Бусдыг зөнд нь хаян сонголтыг олгон өөрөөр нь
шийдвэр гаргуулах нь тэдэнд хувийн өсөлт хөгжилтийг бий болгодог.
Хумх (1/20-2/18)
Шударга
өдөр. Гараг эрхэсийн нөлөөлөл холигдмол байх бөгөөд илүү их
төлөвлөгөө, стратегитэй байхыг сануулж байна. Хайртай хүндээ зөв цагт
зөв үгийг хэлснээр асар их өөрчлөлтийг бий болгох магадлал өндөр.
Тиймээс үг хэлэхээсээ өмнө сайтар бодох хэрэгтэй. Хэрвээ энэ үр дүнгээ
өгсөн тохиолдолд гайхалтай өөрчлөлт, шинэчлэлт та хоёрын дунд өрнөх
болно.
Загас (2/19-3/20)
Чимээгүй өдөр. Ганцаараа байхыг илүүд үзнэ. Интернет кафе бусдаас өөрийгөө тусгаарлах хамгийн сайхан газар байж мэднэ. Таны бусдаас дээгүүр байдал болон хашир зан тань бусдыг өөртөө итгүүлэхэд туслана. Сонирхолтой ном энэ оройн сайхан амралт байх болно. Өнөөдөр танд хайр дурлал, инээд хөөр гээд баяртай зүйлс тохиож магадгүй. Хэдий дотоод асуудал байгаа ч гэсэн өнөөдөр бол таны гэрэлтэх өдөр.
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих