Сум хөгжүүлэх сангийн зээл энэ онд Хэрлэн сумын хэмжээнд 504000000 төгрөг зарцуулагдахаар болсон билээ. Энэхүү зээл нь тухайн суманд жижиг, дунд үйлдвэрлэл, хоршоог хөгжүүлэх бодлогын хүрээнд орон нутгийн давуу талд түшиглэсэн үйлдвэрлэл, үйлчилгээг бий болгох, орон нутагт тулгамдаж байгаа асуудлыг шийдвэрлэхэд чиглэгдсэн байх ёстой байдаг. Сангийн үйл ажиллагааг нийтэд ил тод байх ёстой. Хэрлэн сум 2011 онд 200 гаруй сая, 2013 онд 300 гаруй сая төгрөг зарцуулсан. Сангийн хөрөнгийн эргэн төлөлтөөс дараа дараагийн төслүүдийг санхүүжүүлдэг билээ. Уг зээл нь гурван жилийн хугацаатай олгогддог бөгөөд
- Хөдөө аж ахуй, Ойн аж ахуй
- Хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэл
- Хөнгөн үйлдвэрлэл
- Техник тоног төхөөрөмж, засвар үйлчилгээ
- Цахилгаан хий, уур, агааржуулалт, усан хангамж, хог хаягдал, ажил үйлдвэрлэл.
- Барилга, барилгын материалын үйлдвэрлэл
- Тээвэр ба агуулахын үйл ажиллагаа
- Нийтийн аж ахуй үйлчилгээ гэсэн чиглэлүүдээр түлхүү олгогдож ажлын байр нэмэгдүүлэх, иргэдийн орлогыг нэмэгдүүлэх зорилготой зээл юм. Манай сайт энэ удаад 2014 онд сум хөгжүүлэх сангаас зээл авах эрх нь олгогдсон хувь хүмүүс аж ахуй нэгжүүдийг танилцуулж байна.
Аж ахуй нэгж, иргэн Төслийн нэр Үйл ажиллагааны чиглэл Зээлийн хэмжээ
1. Н.Энхцэцэг "Монгол гутал” Монгол гутал үйлдвэрлэл 1000000
2. Б.Ангарсүрэн "Уураг” Гоймон үйлдвэрлэх 10000000
3. "Мөнх ноён хан” ХХК Шингэрүүлсэн хийн түлшний үйлдвэрлэл 10000000
4. Д.Дашбаатар Гар утас засвар 10000000
5. Г.Манлай Хими цэвэрлэгээ 10000000
6. Д.Мөнхнасан "Сүүний чиглэлийн үнээний ферм байгуулах төсөл Сүүн, сүүн бүтээгдэхүүн 10000000
7. Э.Оюунтунгалаг "Дэгдээхэй” Тахианы аж ахуй 10000000
8. Б.Оюунтунгалаг "Блок” Блок үйлдвэрлэл 10000000
9. Д.Өлзий-Орших Интернэтийн цогц төв 10000000
10. Г.Энхтөр "Цэвэр модон эдлэл” Мод, модон эдлэл үйлдвэрлэл, засварлах 10000000
11. Ч.Энхмандах "Дулаан нэхий” Арьс боловсруулах 10000000
12. Х.Ариунболд "Талын улаан үүлдэр” Фермерийн аж ахуй 10000000
13. Б.Сарангэрэл Автозасвар 10000000
14. Ш.Баатарцогт "Төмөр хийц” Төмөр эдлэл үйлдвэрлэл 10000000
15. С.Энх-Амгалан "Талын амт” ХХК Амтлагч үйлдвэрлэх 10000000
16. "Дорнын гоо хатад” ХХК Хими цэвэрлэгээ Хими цэвэрлэгээ 10000000
17. "Дорнын жолоо” ХХК "Блок” Барилгын блок хашааны хавтан 25000000
18. С.Хүрэлбаатар Тахианы аж ахуй Тахианы аж ахуй 10000000
19. Б.Бямбадорж "Пино блок” Блок үйлдвэрлэх 10000000
20. "Дөлгөөн энх” ХХК Хүнсний ногоо 25000000
21. Э.Хулан "Гипсэн хүрээ” Барилгын материал 10000000
22. "Бабуб” ХХК Амттан Талх нарийн боов 25000000
23. Ц.Ганболд "Ногоочин” Төмс хүнсний ногоо 6000000
24. Б.Гэрэлмаа "Талх, нарийн боов” Хүнсий үйлдвэрлэл 10000000
25. "Илчит тулга” ХХК Хавтан үйлдвэрлэх 25000000
26. Д.Мөнхболд "Цэвэр орчин” Модон эдлэл 5000000
27. Д.Сандагдорж "Халдаг шал” Барилгын халаалтын материал 10000000
28. Х.Дашдорж "Эко хүнс” Төмс хүнсний ногоо 10000000
29. Д.Мөнхөө "Хагас боловсруулсан бүтээгдэхүүн” Хүнсний үйлдвэрлэл 10000000
30. Б.Энхбат "Блок” Блок үйлдвэрлэх 10000000
31. Г.Энхчимэг Хүнсний ногоо 10000000
32. М.Болормаа Оёдол 2000000
33. Ш.Энх-Амгалан "Хүлэмж зоорь” Төмс хүнсний ногоо 10000000
34. Г.Оюунтуяа "Монгол гоёл” Оёдол 10000000
35. С.Наранбилэг "Эко хүнс” Хүлэмжийн аж ахуй эрхлэх 10000000
36. Д.Дөвшин Төмөр эдлэл 10000000
37. Я.Одгэрэл "Сүүний амт ферм” Сүү, сүүн бүтээгдэхүүн 10000000
38. Ж.Энхжаргал "Ургацын шим” Төмс, хүнсний ногоо 10000000
39. С.Ганчимэг Өвлийн хүлэмж 10000000
40. С.Чойжилсүрэн Сүү, сүүн бүтээгдэхүүн 10000000
41. Б.Жамъяангүнгэрэг "Фермийн үнээ” Сүү, сүү бүтээгдэхүүн 10000000
42. "Эрдэнэ мандарваа” ХХК Авто засвар, үйлчилгээ 25000000
43. Х.Нямсүрэн "Үндэсү” Гутал, арьсан эдлэл үйлдвэрлэл 10000000
44. Ч.Мөнхцэцэг "Дэгдээхэй” Тахианы аж ахуй 5000000
Нийт 504000000
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих