1. Жүрж болон жүржийн төрлийн жимсний
толбыг арилгахдаа буцалсан сүүгээр арилгаж болно. үүний тулд сүүг
буцалгаж яг толбон дээр асгаад 20 минут байлгана. Дараа нь угаагаад
тавина.
2. Цайны данх, буцалгагчийн хананд
наалдсан зүйлийг арилгахын тулд усан дээр нимбэгний хүчил нэмж байгаад
буцалгана. Үүний адил угаалгын машин, индүүг цэвэрлэж болно.
3. Гэрийн тэжээвэр амьтны үсийг
хивснээс цэвэрлэхдээ бараа боох зориулалттай бор өнгийн скочоор
цэвэрлэнэ. Түүний наалтанд жижиг нарийн тоос сайн наалддаг.
4. Бохир, өөх тостой гал тогооны хавтантай плиткийг цэвэрлэхдээ содоор цэвэрлэнэ.
5. Гал тогооны хавтан маш ихээр
бохирдсон тохиолдолд нашатырный спиртээр цэвэрлэнэ. Уусмалын үнэр хурц
боловч маш сайн цэвэрлэдэг.
6. Тавилганд тоос бага буулгахын тулд
тоосоо арчихдаа бага зэрэг цагаан хэрэглэл угаах шингэнг шингээж байгаад
арчаарай. Үр дүнд тоос бага суух болно.
7. Бохирдсон шилийг цэвэрлэхийн тулд сонгино ашиглана. Зүгээр шууд үрээд арчаарай, сонгины үнэр шилэнд шингэхгүй.
8. Хивсэн дээр тосны толбо болсон үед
угаалгын нунтаг, бензин 2-ыг хольж байгаад хэд хэдэн цагаар үлдээнэ.
Дараа нь арчиж халуун усаар угаана.
9. Шаазанд наалдсан цавуу, дутуу хууларсан хаягийг арилгахын тулд есийн тосоор арчиж байгаад угаана.
URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=4930
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих