ОХУ-ын Челябинск хотноо болж буй жүдо бөхийн ДАШТ-д манай гурван жүдоч өчигдөр хүч үзсэнээс эмэгтэйчүүдийн 57 кг-ийн жинд ОУХМ Д.Сумьяа хамгийн өндөр амжилтыг үзүүлж, тавдугаар байрт орлоо. Манай бөх нэгийн даваанд гоц мөргөөд, хоёрдугаар тойрогт Израйлын тамирчин Камила Минакава, Унгарын Хедвиг Каракас нарыг вазари үнэлгээгээр буулган авсан. Түүнчлэн хэсгийн сүүлийн барилдаанд 2013 оны дэлхийн аварга Бразилын жүдоч Рафаэла Сильваг торгуулийн илүүгээр хожиж хагас шигшээ шалгарав. Д.Сумьяа шөвгийн дөрөвт Португалийн туршлагатай тамирчин Телма Монтерод цэвэр ялагдаж хүрлийн төлөө барилдахаар болсон. Гэвч энэ барилдаанд Нидерландын Санни Верхагенд юко үнэлгээгээр ялагдаж тавдугаар байрт оров.
Д.ЖАВХЛАН /ЗУУНЫ МЭДЭЭ/
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих