Сүүлийн үед эдийн засаг хямрахын хэрээр нийгэм дэх дээдчүүлийн байр сууриа илэрхийлэх арга нь нарийн нягт болж байгаагийн жишээ олонтоо дохиох боллоо. Түүний нэгэн том жишээ бол яах аргагүй Зам тээврийн сайд А.Гансүх, Соёл, спорт, аялал жуулчлалын сайд Ц.Оюунгэрэл түүний дүү болох жиргээч Ц.Бат нарын гурвалжилсан олон урвалж хэрүүл хэлцэл юм.
Тэдний мэтгэлцээн олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр бие биенийхээ булхайг илчлэх гэсэн өөрийгөө авран хамгаалж үлдэх гэсэн өрөвдөлтэй арга замыг сонгосон нь нэг ёсондоо аргаа барсан өрөвдөлтэй бодлын нэг гэж болно. Ингэж хэлэхийн учир "толгой хагарсанч малгай дотроо, олгой хагарсан ч тогоон дотроо" гэж ардын зүйр үг байдаг. АН-ын доторх хагаралдааны илрэл мэт нийгэмд харагдаж байгаа энэхүү үйл явдлууд нь ард иргэдийн өнөө итгэж суулгасан суудал дээр нь хэрхэн дураарааа цэнгэдэг вэ гэдгээ харуулсан үйлдэл болж байна.
Учир нь Зам тээврийн сайд А.Гансүхийн өгүүлснээр бол "Соёл, спорт, аялал жуулчлалын сайд Ц.Оюунгэрэл өөрийн төрсөн дүүгээ ИНЕГ-ыг дүү болгож өгөхийг удаа гуйсан, мөн Ц.Батын үйлдэл хэрээс хэтэрсэн" хэмээсэн нь харин Соёл, спорт, аялал жуулчлалын сайд Ц.Оюунгэрэл үүний хариу болгож нэгэн телевизийн ярилцлагад оролцохдоо "А.Гансүх манай дүү хоёрын хооронд үл ойлгоцох зүйл байдаг. Тиймдээ Зам тээврийн сайд А.Гансүхтэй дүүгийнхээ хамт авч очиж ярилцсан, манай дүү өөрийн үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлдэг болохоор Зам тээврийн сайдын талаар өөрийн цахим хуудсандаа олонтаа бичиж жиргэдэг энэ бол өөрийн үзэл бодлоо илэрхийлж болох орон зай, мөн дүү Ц.Батыгаа ИНЕГ-ыг аваад явчих чадвартай" хэмээн дөвийлгөж хөөргөж байх юм. Энэ нь тэдний хооронд болох гэж байсан ханцуй доторхи наймаалцал нь бүтээгүй бололтой гэж харагдахаар...
Харин энэхүү мэтгэлцээн мэт өөрийгөө зөвтгөх гэсэн хөөрхийлөлтэй оролдлогуудын эхлэл болох Ц.Батыг хүн гүтгэж гүжирдсэн хэргээр 100 хоног баривчлан саатуулснаас эхлэлтэй гэдгийг албаны эх сурвалжууд мэдээлж байгаа. Цаашид юу болж өрнөхий таашгүй ч, ямартаа ч дүүгээ хамгаалах гэсэн эгчийн сэтгэл, өөрийгөө гүтгүүлсэн хэмээн үзэж буй сайдын байр суурь хоёрын дайралцааны төгсгөлийг харж хүлээх л үлдээд байна.
ЧОЙ
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих