Таргалж, өөхөлсөн харвин хувцасны цаанаас бултайж эхлэнэ. "Түүнийгээ яах вэ?” гэсэн асуудал тулгардаг. Тиймээс эрчимтэй турахын тулд ихэвчлэн хоолны дэглэм сахидаг. Үүний оронд илүүдэл өөхөө маш хурдан хугацаанд хайлуулах 10 аргыг танд санал болгоё.
1. Гэдэсний дасгал
Гэдэсний ташуу булчинд хуримтлагдсан өөхийг
хайлуулж, чангалхын тулд энэ дасгал танд туслах болно. Дасгал нь
бэлхүүсний хэсэгт илүү үр дүнгээ өгдөг. Газар хөлөө хоёр тийш салгаж V
үсэг үүсгэн сууна. Хоёр гараа хөлнийхөө дагуу аль болох урагш өлмийдөө
хүрэхийг хичээн сайтар сунган, тав тоолоод амьсгалаа авч, гарган
бэлтгэл байдалдаа орж нөгөө тийш хийнэ. Дасгалыг 100 удаа хоёр
талруугаа ээлжлэх бөгөөд гар, хөл аль болох шулуун байх ёстойг анхаарна
уу.
2. Мөр, бүсэлхийний дасгал
Хөлөө нугалж хоёр гараа дагзандаа авч
хэвтэнэ. Ингэхдээ нуруу газарт хүрсэн байх ёстой. Харин мөрөө үл ялиг
өргөнө. Доорх зургийн дагуу хоёр тийш ээлжлэн хийнэ.
3. Бөмбөгтэй дасгал
Бөмбөгтэй дасгалыг хийхэд нуруу, гэдэсний бүх
булчин ажилладаг тул үр дүнгээ маш хурдан өгдөг. Бөмбөгийг нурууныхаа
доор байрлуулан дээш харж хэвтэнэ. Гэхдээ юуны өмнө эхлээд булчингаа
сайтар бэлтгэх хэрэгтэй. Учир нь нурууны уян эд гэмтэх магдлал их
байдаг тул шууд бөмбөгтэй хийж болохгүй. Дээш харж хэвтээд баруун мөрөө
зүүн өвдгөндөө хүргэж, дотроо гурав хүртэл тоолж дараа нь бэлтгэх
байдалд орно. Дасгалаа таван удаа хийнэ. Аажмаар тоог нэмж тус бүр
10-20 удаа хийдэг болно. /Долоо хоногт гурван удаа хийнэ./ Хоёр
талруугаа 20 удаа түвэггүйхэн хийдэг болсон үедээ сая бөмбөгтэй хийж
болно.
4. Өөхөө бус жингээ нэм
Чанга гэдэстэй болохын тулд дасгалыг 500
удаа давтах шаардлагагүй. Хамгийн гол нь дасгалаа зөв хийх хэрэгтэй.
Хөл, биеэ зэрэг өргөхдөө өвдгөө баруун тийш, биеэ зүүн тийш эргүүлнэ.
Аажмаар тоог нэмж 15 удаа хий. Ямар ч түвэггүй хийдэг болох үедээ өдөрт
3-4 удаагийн давтамжтай хийж эхлэнэ.
5. Хэмнэлээ багасга
Ямар ч дасгалыг хурдан хэмнэлээр 20 удаа
хийхэд удаан хэмнэлээр 10 удаа хийсэнтэй адил үр дүнд хүрдэг. Тиймээс
жигд хийх хэрэгтэй. Нэг, хоёр гээд дээш, нэг хоёр гээд доош болох
жишээтэй. Нэг хэмнэлээр дасгалыг хийх нь ачааллыг тэнцвэржүүлж,
булчинг жигд чангаруулдаг. Хурдан хэмнэл нь булчинд хэт ачаалал өгч,
өөрчлөлтөд оруулах магадлалтай. Ямар ч дасгалыг 15 удаа хийхэд булчин
ядардаг. Хэрвээ 15 удаа хийхэд таны булчин яах ч үгүй байвал та
дасгалыг буруу хийж байна гэсэн үг.
6. Гар ч бас их үүргийг гүйцэтгэдэг
Дасгалыг тэгш бус газар хийх
нь булчинд маш их ачаалал өгдөг. Энэ тохиолдолд хүндийн төв нь нэг
цэгтээ төвлөрдөггүй байна. Тиймээс хүсч байгаа үр дүндээ хүрэхийн тулд
хүчний дасгал хийж байх явцад гараа сольж хийх нь хүчийг тэнцвэржүүлж
нуруу, гэдэсний булчинд нэмэлт ачаалал өгч гайхалтай үр дүнд хүрдэг.
7. Хүндийн хүчний дасгал
Энгийн бөхийх дасгалаас хүндийн хүчний
дасгал илүү үр дүнтэй байдаг. Өөрөөр хэлбэл гартаа туухай барьж
дасгалыг хийнэ гэсэн үг. Бөхийх, эргүүлэх дасгал нь нэг минутад 2-6
калор хайлуулдаг бол ачаатай дасгал нь 10-12 калорийг хайлуулдаг байна.
8. Хятад хоолны ид шид
Хятад зоогийн газарт бидэнд хэрэгцээтэй
амин дэм их байдаг. Учир нь хятад хоолонд байнга дагалдах хүрэн будаа
нь 10 гр эслэгийг агуулдаг тул дасгал хийж байхдаа хэрэглэвэл илүү үр
дүнтэй байдаг. Шорвог хоол идэж болох юм уу? гэж та гайхаж болох юм.
Үүнд санаа зовох хэрэггүй. Натри нь бие дэх усыг гадагшлуулдаггүй тул
бэлхүүсийг өөхлөхөөс сэргийлж, гоолиг байдлаа хадгалахад нөлөөлдөг
байна.
9. Элсэн чихэр
"Чихэр агуулаагүй” гэх бүтээгдэхүүн нь ихэвчлэн
спирт, нялуун чихэрлэг шүүсийг агуулдаг. Үнэн хэрэгтэй калори багатай
гэх боловч тусгай химийн аргаар гаргаж авдаг тул биед сөрөг нөлөө
үзүүлдэг. Үүний оронд бага ч гэсэн элсэн чихэр хэрэглэж байвал сайн.
10. Хийжүүлээгүй цэвэр ус
Спиртлэг зүйлсээс татгалз. Учир нь
спирт их калоритой байдаг. Долоо хоногт гурван хундага мартини уухад
сард 2300 калори, жилдээ 3.5 кг-аар жин нэмнэ гэсэн үг. Тиймээс
хийжүүлээгүй цэвэр ус калори багатай тул уухад гэмгүй. Дасгал хийх
явцад хөлс ихээр ялгарч чийг дутагддаг. Энэ үед ус л хамгийн хэрэгтэй
зүйл байх болно.
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих