Мөнгө
зээлдэгчдийг "бусдын мөнгийг түр аваад дараа нь өөрийнхөө мөнгийг бүр
өгдөг" хүмүүс гэж ёжилдог. Харин орчин үед мөнгө биш "үг зээлдэгчид" буй
боллоо.
Урьд ч огт байгаагүй юм биш. Дээр үед энэтхэг, түвд, нахиад, манж үг "зээлдэгчид" байсан. Гэхдээ хорьдугаар зуунд дорноос биш өрнөөс "үг зээлдэгчдийн" шинэ үе төрж гарлаа.
Монгол хэлний үгийн санг гадаад үгээр "сүлдэг" нь ард түмэн биш харин төр засгийн түшмэдүүд, албан хаагчид бас зарим эрдэмтэд, мөн өрнөдөд боловсрол олсон сэхээтнүүд бас залуу сэтгүүлчид болжээ. Үүнийг тэдний "зээлдэж" монгол хэлний үгийн сан руу чихсэн үгнүүд нь өөрсдийн эздийг шууд илчилсээр байгаа юм.
Хүмүүс "мөнгөгүйдэхдээ бусдаас мөнгө зээлддэг". Тэгвэл манай өнөөгийн "үг зээлдэгчид" үггүйдсэндээ биш үндэсний хэлээ дутуу дулимаг сурсандаа, мөн гадаад үгийг орчуулах тэнхээ дутсандаа, зарим нь захиргаадалтаар бас залхуурч "бэлэнчлэх" саармаг зандаа хөтлөгдөж гадаад үгийг "зээлдэцгээж" түүнээ хүчээр хүмүүсийн аманд "чихэж" ном, хэвлэл ялангуяа албан бичгүүдэд "шигтгэж" өгдөг нь бүүр "өвчин" болон хувираад байна.
Өнгөрсөн зууны гучаад болон дөчөөд оны албан хаагчид, бас Орос сургагч нарын дур зоргоороо "зээлдсэн", "зээлдүүлсэн" зарим үгийг жагсаагаад харцгаая!
Кино, театр, клуб, танец, пионер, лекц, билет, танк, концерт, гранат, фабрик, черниль, хор, колбаса, феодал, артель, комуна, генерал, арми, градус, партизан, чёрт гэхчилэн олон үг "зээлдсэн" юм.
Жич: Сүүлийн үеийн "зээлдэгчид" бас "загалмайлсан эцэг" гэдэг харь үгийг авч Ерөнхийлөгчөө цоллож "авлигын загалмайлсан эцэг" гэх болсон. Сүүл сүүлдээ хэн нэгэн шинэ ажлын эхийг тавигчийг "загалмайлсан эцэг" гэж бичих боллоо. Гэтэл тэдний хэн нь ч загалмайн шашинтан биш ажээ. Үг зээлдэгчид л хүчээр "загалмайлж" буй хэрэг.
Зээлмэл үгүүдийг нь олон түмэн өөрсдийн хэлний журамд захирагдан "ка" гэхийг "ха" болгон хино, хлуб, халбаса, хомоон, хоор, гэхчилэн дуудаж хэвшээд "нойль", "чоорт"," өшөө", "ий" гэдгийг бол бараг хэвээр нь авч хүүхдүүдээ багш нь "нойлын ногоон тэг" гэж, ахмадууд нь "чөтгөр" гэдгийг "чоорт" еще гэдгийг " өшөө" болгон дуудаж бараг л үг болгоны дагуул болгочихсон билээ.
Ер нь "ка" үсэг дээр толь бичигт (А.Лувсандэндэвийн 1957) 102 үг байгаа нь нэг ч монгол үггүй цөм гадаад үг ажээ.
Хөдөөний ардуудтай хотын нэгэн дарга уулзаж яриа хийгээд явсны дараа нэгэн өвгөн
-Үгүй, энэ дарга байсхийгээд "ий" гээд ярих юм. Юунаас айдаг хэрэг вэ? Бас үе үе л "өшөө" гээд л байх юм. Юунд өшөө санадаг хүн юм бол гэж гайхан ярьсан гэдэг. Уул нь тэр дарга "и" гэдэг орос хэлний холбоос авиаг л "ий" гээд сул хэллэг мөн "бас" (ахиад) гэдэг утгатай "еще" гэдэг орос үгийг давтан давтан хэлээд сурчихсан хүн байжээ.
Дөч, тавиад оны (XX) албан хаагч дарга нар, сэхээтнүүд болохоор атом, консултаци, редактор, зал, драм, роль, лидер, водка, акт, шар, пара, больница, диссертаци, норма, дурак, капитализм, роман, салат, халат, реализм, мель, плитка, комбайн, кафедра, техник, доцент, доктор гэхчилэн үгнүүд "зээлдэн" авч монгол үгийн сан руу чихсэн.
Тэдгээр үгээ энгийн ард шиг л монгол дуудлагаар голдуу ярьцгааж байв. ("Р" үсэг дээр (Лувсандэндэвийн толь) 38 үг байгаа ч руу, рүү дагавараас өөр монгол гэх юм байхгүй)
Жар, далаад оныхон болохоор коммунизм, практика, профессор, программ, прокурор, философи, ферм, фосфор, компьютер пропорц гэх юм уу наяад оноос хойших 20 жилд нотряд, кадэстр, транще, сейф, менежер, шок, интерес, стресс, лифт, рейтинг, сюрприз, оргинал, тендер, авар, кабель, мебель.мини, макси, офис, болельщик, бизнес, мисс, бирж, сити, сель, шизо, рекпам, лоби, хит, косметик, ченж, аудит, ложистик, брокер, бартер, лиценз, лизинг гэхчилэн бүрэн бус тоогоор мянга гаруй гадаад үгийг тэр хэвээр нь "зээлдэн" авч хэрэглээнд хүчээр шахаж орлуулсаар байна.
Шинээр зээлдэн авч байгаа гадаад үгнүүд дотор монголчлогдохгүй үг нэг ч байхгүй гэж болно.
Социализм, коммунизм гэдэг үг бараг жар далан жил сайд дарга нар, сэхээтэн эрдэмтдийн амнаас үргэлж "цувж" ном зохиол, сонин хэвлэл, төрийн албан бичгүүд, тогтоол шийдвэрт байнга эрээлжилсээр ирсэн боловч эгэл хүмүүст утга нь биш үг төдий л цээжлэгдээд одоо тэгээд бараг хаяж байх шив дээ. Гучаад оны (XX) ахмад сэхээтнүүд ийм юм болж мэдэхийг сэрэмжлэж социализм гэдгийг "нийгэм журмын ёс", коммунизм гэхийг "эв хамтын ёс" гэж гэж орчуулсан нь хүмүүст нэлээн дөхөм, ойлгогдохоор болсон ч гэсэн дөчөөд оноос орчуулгыг хаяж уул үгнүүдийг "гадаад хувцастай" нь хэрэглэх болсон.
Одоо тэрэн шиг "Аудит", "Жендер" гэдэг мэтийн гадаад үгнүүдийг хүүхнүүд хэлэх дуртай болж тийм хөдөлгөөн, тийм үйл ажиллагаа өрнүүлэхийг уриалдаг боловч эдгээр үгс нь бусад иймэрхүү "зээлдмэлүүдийн" адил монгол хүний сэтгэлд буухгүй байгаа юм. Гэтэл гуч, дөчөөд оны жолооч нараас л өнөөгийнхөн явцуу сэтгэх бололтой.
Тэр дээр үед анх суудлын тэрэг хэрэглэж эхлэхэд олон юмны нэрийг гадаад үгнээс нь монгол жолооч нар орчуулахгүй ч гэсэн утгыг нь илэрхийлэн монголчлож чадаад тэр нь одоо яг л монгол үг шиг болчихсон юм.
Жишээ нь "сигнал" гэдэг юун түрүүн хэрэг болсон нь учир мэдэхгүй хүмүүст дохио өгөхгүй болохоор тэргэнд дайруулчих гээд болохгүй тул жолооч нар түүнийг "чагнаас" гэж цаад үгийн утга, бас дуудлагыг бараг хэвээр үлдээж "монголчилсон" нь хүмүүст тэр дороо ойлгогдож "чагнаал, чагнаалдах" гээд монгол маягаар хэвшчихсэн юм. Тэрэн шиг "домкратыг" данхраад гэсэн нь данхайтал өргөх утгыг мөн хадгалж чаджээ. Бас "стартер" гэдэг үгийг "астаачер" хэмээн хэвшүүлсэн нь машинаа асаахын үйлдэл гэж шууд ойлгогддог.
Гэтэл одоогийн гадаад үгээр монгол хэлээ "бөөстүүлдэг" хүмүүс бол юуны урьд төр засгийн их бага түшмэдүүд юм. Тэд гадаад орны туршлага авч байгаа нэрээр аль нэг улсад гарсан тогтоол шийдвэр, тэрч байтугай хуулийг "хуулж" , монгол болгон нэвтрүүлдэгтээ архагшсан хүмүүс. Тэр нь бүр уламжлал болоод байна.
"Прокурор", "аудит", "ложистик", "брокер", "жендеризм", "бренд", "фермер", ("ф" үсэг дээр (Лувсандэндэвийн толь) 38 үг орсон нь цөм гадаад үг, нэг ч монгол үг байхгүй), лиценз мэтийн олон үг монгол улсын хууль тогтоомж, төр засгийн тогтоолуудад орохоор барахгүй заримынх нь нэр болчихсон явж байгаа. Боловсрол багатай түшмэдүүд ч яая гэхэв гэвэл эрдэмтэд ч бас тэдний өрөөсөн дугуй, "үгэн бөөс" таригчид болсоор байна.
Эрдмийн цол хэргэм хамгаалах бүтээлээ "диссертаци", хамгаалсан хойноо доктор бас доцент, бакалавр, магистр, хичээл заадаг анги, илтгэл тавьдаг индэрээ хүртэл кафедра, гэхчилэн гадаад үгээр өөрсдийгөө цоллуулдаг болсон. Өөрт нь ногдох эрдмийн цол хэргэмийг монголчилж чадахгүй бол тэр хүн эрдэмтэн гэгдэхэд ямар вэ дээ!
Урьд нь Монголчууд эрдэмтэй хүнд олгодог олон эрэмбэтэй цол хэрэглэдэг байсан биш билүү! Мэргэн, цэцэн, номч, номын хаан гээд л хуучны бичиг судар зохиогч нарын цол хэргэм байгаа шүү дээ.
Монгол хэлний үгийн санг гадаад үгээр "бөөстүүлэгчдийн" балгаар улсын нийслэл Улаанбаатар хотын үйлчилгээний газрууд цөм гадаад нэр зүүсэн тул хөдөөний хүмүүс "гадаадын хот болчихоо юу?" гэж гайхдаг болсон нь аргагүй. Тэр хаягаа солих үүрэг өгөөд ч хэрэгждэггүй.
Харахад Монгол, ярихад эрлийз иргэд болохгүйн тулд гадаад үг "зээлдэхээ" хянан ярьцгаая! Ядаж монгол дээл өмсүүлээчээ!

Лодонгийн Түдэв
URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=4966
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих