Анагаах ухааны салбарт хүн төрөлхтөний мэдлэг арвижихын хэрээр дундаж наслалт нэмэгдэж байна. Хүн төрөлхтөн хэд хэдэн аюулт өвчнийг үндсээр нь устгаж, хүчтэй эм бэлдмэл хийж, түрүүнд нь эмчилгээгүй гэж үзэж байсан элдэв өвчнийг хэрхэн эмчлэхийг мэдэж авсан юм. Өнөөдөр бид хүнийг үхэлгүй мөнх болгоход улам бүр дөхсөөр л байгаа билээ.
Ингэхийн тулд өнөөдөр хүн төрөлхтөн урьд нь шинжлэх ухааны уран зөгнөлт романуудын сэдэв болж байсан тийм технологийг хэдийнэ хэрэглэж байна. Сонирхолтой баримт материалуудаар бэлтгэн хүргэдэг "ТОП 10" булангийн энэ дугаарыг уншигчдадаа хүргэж байна.
1. Цус үйлдвэрлэхүй
Цус нь бидний амьд явахад маш чухал учир, ямар нэг утгаар туйлаас хэрэгтэй зүйлтэй ижил утгатай болсон юм. Их цус алдах нь үхэлд хүргэдэг, харин цус сэлбэх нь эмчилгээний чухал арга болж байгаа билээ.
Цус сэлбэхтэй холбоотой хоёр гол асуудал байдаг. Нэгдүгээрт, цусыг бусад амьд хүнээс авах ёстой, тиймээс энэ нь цусны хомсдолд хүргэдэг. Хоёрдугаарт, янз бүрийн хүн өөр өөр дархлааны тогтолцоотой байдаг нь цус сэлбэхэд аюултай хүндрэлд хүргэдэг байна.
Эрдэмтэд бүх хүнд хийхэд таардаг 0 бүлгийн цусны улаан бөөмийг бүтээж сурснаар дээрх хоёр асуудлыг шийдэж чаджээ. Ирээдүйд энэ нээлт нь донорын цус авахыг эцэс болгож, цусыг хиймлээр үйлдвэрлэхэд шилжихэд хүргэнэ.
2. Биеийн хиймлээр ургуулсан эрхтнүүд
Шинжлэх ухааны зөгнөлт зохиолын зарим зүйл бидэнд ойлгомжгүй санагддаг. Шахмал эм хэлбэрийн хоол хүнс, гариг хоорондын аялал хэдийнэ бидэнд хачирхалтай санагдахаа больсон. Харин лабораторийн нөхцөлд биеийн эд эрхтнүүдийг ургуулах нь арай хэтрүүлэг мэт санагддаг байлаа.
Тэгвэл энэ нь бидэнд хачирхалтай юм шиг санагдах ч, эрдэмтэд хэзээний ийм технологид нэгэнт тулж очоод байна. Лабораторийн нөхцөлд үтрээ болон хамар нэгэнт ургуулаад байгаа бөгөөд үүнийг хүнд амжилттай шилжүүлэн суулгажээ.
Хиймэл үтрээ шилжүүлэн суулгах мэс засал хийлгэсэн эхний эмэгтэйчүүдийг (төрөлхийн эмгэгийн үед ийм мэс засал хийхээс аргагүй байдаг байна)эрдэмтэд хэдийнэ найман жил ажиглаж байгаа бөгөөд тэдний бие сайн байгаа ажээ. Энэ нь арьсны хорт хавдраас болоод хамрынх нь нэг хэсэг байхгүй болж, оронд нь шинэ хамар суулгуулсан өвчтөнүүдэд мөн хамаарна.
3. Ууц нурууны саа өвчнийг эмчлэхүй
Нурууны гэмтэл бол хамгийн хүнд өвчний нэг мөнөөс мөн. Биеийн бүх хэсэг нуруугаар холбогддог, тиймээс түүний гэмтэл нь нурууг хөдөлгөөнгүй болгодог юм. Тийм бэртэл гэмтэл авсан хүмүүсийн хувьд урьд нь тун бага зүйлийг хийж чаддаг байжээ.
Тэд хөгжлийн бэрхшээлтэй хүний тэргэнцэрт шилжиж, бүхий л амьдралынхаа туршид өвдөлтөд шаналсаар байсан юм. Ууц нуруунд өгдөг цахилгаан цочролын гүйцэтгэх үүргийн талаархи шинэлэг судалгаа урьд нь хөдлөх аргагүй болсон хүмүүс одоо дахин бие даан явж чадна гэж бодох боломж олгож байна.
Өмнө нь огт хөдлөж чаддаггүй байсан сайн дурынхан туршилтын явцад тэдний нугасанд цахилгаанаар цочрол өгсний дараа биеийнхээ бусад хэсгийг мэдэрч эхлэжээ. Цахилгаан цочролыг уламжлалт эмчилгээний гимнастиктай хослуулсан нь илүү сайн үр дүн өгсөн байна. Энэ нь дэлхийн олон зуун мянган хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст итгэл найдвар төрүүлж байгаа юм.
4. Хөгшрөлтийг буцаахуй
Эрдэмтэд гоо сайхны бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг компаниудын мэргэжилтнүүдийн араас замнахдаа, хөгшрөлтийн үйл явцад чухал нөлөө үзүүлдэг химийн бодисыг залуу хүмүүсийн цуснаас олжээ. Шинжээчдийн гурван бие даасан хэсэг туршилтыг зэрэг хийсэн байна. Ой санамж, сэтгэцийн үйл ажиллагаа, булчингийн хүч, тэсвэр хатуужлыг сайжруулахад уг бодис нөлөөлдгийг судалгааны явцад тогтоожээ.
Хөгшрөлтийг буцаахад тусладаг тодорхой бодисыг гаргаж авсан гэж хоёр хэсгийнхэн нотлож байна.Одоогоор хулгана дээр туршилт хийсэн ч, ойрын жилүүдэд хүмүүс дээр клиникийн туршилт хийж эхлэх ёстой.
5. Дараачийн үеийнхэнд эмнэлгийн мониторинг хийхүй
Техникийн дэвшлээс үл хамааран хүмүүс ямагт мартамхай, залхуу байх болно. Бие махбодид эм бэлдэл хэрхэн орж байгааг ажиглах систем хэрэгтэй. Та эмээ уулгүй өнжчихсөн эсэхийг өчүүхэн жижиг мэдрэгчажиглах болно.
Хэрвээ та нэг ихсүрхий нямбай биш бол, ийм мониторинг нь таны хувьджинхэнэ аврал болж мэднэ. Уг систем нь таны биеийн байдлын тухай шаардлагатай мэдээллийг танд болон эмчид тань өгч байх болно.
6. Бага зэрэг өөрчилсөн зүрх
Зүрх болон түүний байдал нь урт наслахын эх сурвалж мөн. АНУ-д хорт хавдар юмуу ДОХ-оор биш, харин чухамхүү зүрхний элдэв өвчнөөр илүүтэй нас бардаг. Нэг сая гаруй америк хүн жил бүр зүрхний өвчнөөр нас бардаг ажээ. Харин үхлийн энэ шалтгаан Их Британи болон Австралид ч хамгийн их бүртгэгддэг аж.
Саяхан эрдэмтэд гахайн хувиргаж өөрчилсөн зүрхийг бабуин сармагчинд шилжүүлэн суулгаж чаджээ. Сармагчны бие жилийн турш сайн байгаа гэнэ. Тийнхүү нэгэнтээ эмч нар хүмүүст хүний биш, харин амьтны зүрх шилжүүлэн суулгаж, улмаар наслалтыг уртасгана гэдэгт итгэх итгэлийг энэ туршилт өгч байна.
7. Цус харвасан нөхцөлд хөдөлмөрийн чадвар алдахыг багасгахуй
Цус харвах нь аймшигтай өвчин бөгөөд байнга шахуу үхэлд хүргэдэг. Харин цус харвасан хүн амьд гарсан бол, өвчтөн хөдөлмөрийн чадвараа алдаж болох бөгөөд түүний амьдралын чанар машид мууддаг. Хүмүүс өөрийн биеийг зарим талаар юмуу бүр мөсөн хянахаа больдог. Өмнө нь тэдгээр хүмүүст туслах боломж маш бага байсан юм.
Өнөөдөр эрдэмтэд эмчилгээний хувьсгалт шинжтэй арга олсон бөгөөд тодруулвал өвчтөний тархинд эрүүл эс суулгаж өгөх явдал юм. Хяналтын бүлгийн өвчтөнүүд дөрвөн мөчөө дахин хөдөлгөж чадсан бөгөөд энэ нь цус харвасан олон сая хүний хувьд итгэл найдвар төрүүлж болох юм.
8. Зүрх хэвлэхүй
Дээр дурдсанаар эрхтэн шилжүүлэн суулгах нь хүмүүсийн насыг уртасгахад чухал үүрэгтэй юм. Донорын эрхтнүүд хомс байгаа асуудлыг шийдвэрлэж болох арга замын нэг нь 3D-хэвлэл мөн.
3D-принтерээр хүний зүрхний яг нарийн хувийг гаргаж авахад өөрсдөд нь арван жил шаардагдана гэж америкийн Луизианий их сургуулийн эрдэмтэдүзэж байна. Өнөөдрийн байдлаар коллаген болон өөхний эсийг принтерийн материал болгон хэрэглэж байгаа ажээ.
9. Бионикийн гар
Шинжлэх ухааны зөгнөлт зохиолчид киборгийг бодож зохиосон үеэс хойш эрдэмтэд хиймэл мөч бүтээх аргыг эрж хайж эхэлжээ. Энэ нь гар, хөлөө тайруулсан хүмүүсийн амьдралыг сайжруулна. Өнөөдөр хүн төрөлхтөн энэ салбарт чухал дэвшилд хүрсэн бололтой.
Бионикийн DEKA arm протез нь пальтогоо өмсөж, хаалгыг түлхүүрээр онгойлгох юмуу өндгийг бяцлачихалгүйгээр гартаа барих боломж олгож байна. Өнөөдөр ийм протез нь гараа мөр юмуу бугуйгаараа тайруулсан хүмүүс хэрэглэх боломжтой бөгөөд харин гар нь шуугаараа байхгүй хүмүүст энэ нь тус болохгүй.
10. Хөлдөөж, амилуулахуй
Эрдэмтэд үүнийг анабиоз буюу амилуулах гэж нэрлэх дургүй байдаг, энэ үг хэтэрхий улиг болсон гэх. Өмнө нь цусыг давсны уусмалаар орлуулж, сүүлд ньбиеийг дахин амилуулахын тулд түүнийг хөргөдөг крионика гэгч аргыг академийн эрдэмтэд шинжлэх ухааны биш гэж үзэж байжээ. Гэвч 2000 онд Питер Ри гэдэг хүн гахайн дээр ийм туршилт амжилттай хийж чадсан байна.
Их хэмжээгээр цус алдсан гахайг анабиозад оруулж, дараа нь эрдэмтэд түүнийг "дахин амилуулжээ”. Олонхи тохиолдолд гахайнуудын зүрх онцын асуудалгүйгээр ажилласаар байсан байна. Одоо судлаачдын багийнханхүн дээр ийм туршилт хийх боломжийг харзнан хүлээж байна.
Эх сурвалж : bataar.mn
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих