Өнөөдөр аргын тооллын 2014 оны есдүгээр сарын 1. Даваа гараг. Билгийн тооллын XVII жарны "Тийн ялгуусан" хэмээгч модон морин жилийн Намрын тэргүүн хар бичин сарын шинийн 7. Сумъяа гараг. Онгоц одтой, 8 цагаан мэнгэтэй хөхөгчин гахай өдөр. Өдрийн барилдлага Идэр. Шүтэн барилдлага Хуран үйлдэхүй. Өдрийн наран 6 цаг 17 минутад мандан, 19 цаг 38 минутад жаргана. Тухайн өдөр хонь, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр эе, эвээ ололцох, хамтын хөдөлмөр эхлэх, гэрээ хэлцэл байгуулах, найр хурим хийх, бэр гуйх, инж өгөх, авах, үнэт эрдэнийн зүйл авах, нялхасын хурим хийх, хийморийн дарцаг хатгахад сайн. Газар малтах, худаг гаргах, сэтгэлд сэвтэй газар очиход муу. Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод урагш мөрөө гаргавал зохистой. Модон хохимой өдөр. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй бөгөөд хэл ам, хэрүүл тэмцэл ирнэ хэмээжээ.
Өрнийн зурхай
Хонь (3/21-4/19)
Гэнэтийн
баяр тохионо. Ер бусын, санаанд ороогүй үйл явдлаар дүүрэн өдрөөс
таашаал ав. Олон загасныхан хайрын романст умбана. Хамгийн хашир
загаснууд ч санаанд оромгүй үйл явдал, хайрын романсын төлөө яарна.
Гэвч та энэ яаруу зангаа чөдөрлөх нь зөв юм. Түүний оронд харин тайван,
тогтвортой алхахыг хичээ. Мэдрэх чадвар дээд цэгтээ хүрнэ. Бүтээлч
мэргэжлийн хүмүүс энэ өдөр дэвшилттэй байна.
Үхэр (4/20-5/20)
Сайн өдөр. Хэрэв та зорилгынхоо оргилд хүрэхийг хүсвэл өөрийн чадвартаа итгэ. Харилцааны бүхий л хэлбэрт арга заль, мэх зонхилно. Ирээдүйн тухай хэлэлцэх нь бодож байснаас хэцүү байна. Гэртээ болон ажил дээрээ төхник төхнологи хэрэглэх нь илүү үр дүнтэй бөгөөд ажлаа хурдан хийхэд туслана. Спортын тэмцээн үзэх, эсвэл оролцох нь сэтгэл хөдлөлийн илэрхийлэл юм. Ялангуяа гэр бүлийн гишүүн оролцож байгаа тохиолдолд.
Хамтатгах (5/21-6/21)
Өөрийгөө нээх аялалд гарч өөрийгөө хэн
бэ гэдгийг мэд. Энэ бол амрах цаг биш. Үүний оронд мэдлэгээ тэлж шинэ
туршлага хуримтлуул. Тунгаан бодоход цаг гарга. Одоогийн ажил таатай
байна уу, үгүй бол юу хийх нь дээр вэ гэдэг талаар бод. Хариултаас
хамаарч эерэг өөрчлөлт хийх арга замыг эрэлхийлж эхлэх болно.
Мэлхий (6/22-7/22)
Эрч
хүчээр дүүрэн өдөр. Эргэлзээгээ даван туулах, бүхий л үйл
ажиллагаандаа амжилт олох өдөр. Хамгийн ээдрээтэй нөхцөл байдлаас ч та
нэр төртэй гарч чадна. Хүсэл мөрөөдлөө биелүүлэхийн тулд тэвчээртэй,
зорилгодоо хүрэх тэмүүлэлтэй бай. Ажил хэргийн түншлэл өндөр үр дүнтэй
болно. Сексийн эрч хүч бас маш өндөр байна.
Арслан (7/23-8/22)
Өнөөдөр
төлөвлөсөн ажлаа дуусга. Тэгвэл таны дараагийн ажил юу вэ?, түүнд
сайн бэлтгэгдсэн байх болно. Эрүүл мэндийн хувьд хоолны шингэц муу
байх боломжтой. Жимс болон илчлэг ихтэй хоол хүнс ихээр хэрэглэхийг
хичээ. Цэвэрлээгүй бүйлсний чавга ид. Цэвэр ус сайн уу. Оройн хоол
болзоонд сайхан харагдаж гоё хувцаслах нэг шалтгаан болно.
Охин (8/23-9/22)
Саадыг
даван туулах өдөр. Санаанд ороогүй зүйлийг хүлээн ав гэсэн уриан дор
ажилла. Саад бэрхшээл учирч болзошгүй. Та хэдийн булшилж орхисон зарим
төлөвлөгөөг сэргээх хүсэлд автах бололтой. Энэ нь таны өөдрөг
сэтгэлийг сэргээнэ. Та эрч хүчээ алдан, завгүй ажлаа тасалдуулахгүйн
тулд өөрт хэрэгтэй зүйлийг өдрийн дэглэмдээ оруул. Хэрвээ та өөрийн
дуртай зүйлээ хийх юм бол ажлын үр бүтээл энэ бүхний хажуугаар
нэмэгдэнэ.
Жинлүүр (9/23-10/22)
Таагүй өдөр. Хайрттайгаа гаргах маргалдаан чинь магадгүй одоог хүртэл анзаараагүй явсан асуудлаас болох байх. Ямар дургүй хүрмээр байсан ч хамаагүй энэ асуудлыг илүү томрохоос нь өмнө анхаарлаа хандуул. Зээл хайхад тохиромжгүй өдөр, тиймээс сарын эцэс хүртэл хүлээ.
Хилэнц (10/23-11/21)
Эрч хүч өндөр байж, ажил хөдөлмөртөө дэвшил гаргана. Ялангуяа хэн нэгэнтэй хамтран ажиллаж байгаа бол ажил тань ахицтай байна. Бусдын дэм танд ашигтайгаар эргэх байх. Хүмүүс танаас юу хүлээж байгааг та ойлгох болно. Иймээс та өөрөө тэднээс юу хүлээж байгаагаа ойлгох нь чухал. Эерэг нөхөрлөл таныг урагш алхахад тусална.
Нум (11/22-12/21)
Таагүй өдөр. Хууран мэхлэгдэж, сэтгэл гонсойх уулзалтууд болно
эсвэл таагүй явдал учирч урам хугалах өдөр болно. Гэнэтийн тооцоолоогүй
зарлагууд өрхийн төсвийг хүндрүүлнэ. Сэтгэл гутарч, бие тавгүйтэх
магадлалтай. Өдрийн таагүй хандлагуудыг эмзэглэн бүү хүлээж ав.
Өөрийгөө бүү шүүмжил энэ нь юу ч өөрчлөхгүй.
Матар (12/22-1/19)
Азтай өдөр. Хэдэн долоо хоногийн өмнө эхэлсэн төсөл төлөвлөгөө чинь тодорхойгүй шалтгаанаар зогсонги байдалд орох ба хэрэв та анхааралтай байж чадвал бүхнийг байх ёстой байранд нь оруулж чадна. Өөртөө ч бусдад ч чухал хэрэгцээтэй зүйлийг бүү март. Эрсдэлтэй хөрөнгө оруулалт амжилт олох магадлалтай байна.
Хумх (1/20-2/18)
Сэтгэл уярсан өдөр. Өнөөдөр таны бодолд таны өөрийн тань мөрөөдөл ба хуучин дурсамжууд эргэн ирнэ. Танд тусалж магадгүй гэвч гэмших сэтгэл төрнө. Эргэцүүлэл ба мөргөл нь танд тусламж үзүүлэх болно. Хэрвээ та хуучин холбоосоо сэргээхийг хүсэхгүй байгаа бол зүгээр л ганцаараа байж, хүссэнээ хий.
Загас (2/19-3/20)
Гэнэтийн баяр тохионо. Ер бусын, санаанд ороогүй үйл явдлаар дүүрэн өдрөөс таашаал ав. Олон загасныхан хайрын романст умбана. Хамгийн хашир загаснууд ч санаанд оромгүй үйл явдал, хайрын романсын төлөө яарна. Гэвч та энэ яаруу зангаа чөдөрлөх нь зөв юм. Түүний оронд харин тайван, тогтвортой алхахыг хичээ. Мэдрэх чадвар дээд цэгтээ хүрнэ. Бүтээлч мэргэжлийн хүмүүс энэ өдөр дэвшилттэй байна.
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих