Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр болж, Олон улсын валютын сан
болон Дэлхийн банкны Захирлуудын зөвлөлд Монгол улсыг төлөөлөх зөвлөх
томилох асуудлыг дэмжсэн байна. Ингэснээр Захирлуудын зөвлөлийн шийдвэрт
өөрийн орны байр суурыг тусгах, хамтран ажиллах давуу тал үүсэх юм.
Түүнчлэн
эрх ашгаа бүрэн хэрэгжүүлэх, олон улсын банк санхүүгийн байгууллагуудын
үйл ажиллагаанд идэвхтэй оролцох ч боломж бүрдэх юм. Мөн олон улсын
банк, санхүүгийн байгууллагад ажиллаж буй монгол мэргэжилтнүүдийн тоог
нэмэгдүүлэх, тэднийг чадавжуулах зорилгоор ОУВС болон Дэлхийн банк зэрэг
байгууллагуудад туршлага судлуулах талаар хөтөлбөр хэрэгжүүлэхээр
болжээ.
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих