Өнөөдөр манай улсын эдийн засаг бараг л тэг заасан хэмээн дээр
дооргүй шуугиж жиргэж байна. Арга ч үгүй биз Шинэчлэлийн нэртэй засгийн
газар гарч ирээд түүхэндээ байгаагүй хурдтайгаар газрын хэвлий дэхь
жаахан ашигт малтмалаараа дэнчин тавьж бас болоогүй Засгийн газрын
нэрийг барьж хэрэгтэй хэрэггүй баахан өр шир тавьж орхисон. Гэтэл энэ их
өр шир тавиал байгаа мөртлөө эдийн засаг нь босох биш улам доошоо
ёроолгүй ангал руу унаад байгаагийн алдаа дутагдал хаанаа оршиж байгааг
одоогоор олоод засаж залраалах гэсэн оролдлого хийж байгаа хүн энэхүү
эрх баригчдын дунд бараг л байхгүй болов уу. Харин ч энэхүү өр болгон
тавьсан бондны хөрөнөгөөс хэрхэн бусдаасаа илүүхэн хүртчихэв хэмээн хэл
амаа долоож суугаа.
Өнгөрсөн зуунд ЗХУ-аас авсан их өр хэмээн
дээр дооргүй ярилцаж түүний ард гарах нь барагтаа л олон засгийн
нүүрийг үзэх мэтээр ойлгож байсан. Гэвч МАХН-ын Засгийн үед энэхүү өрийн
асуудлыг ямартаа ч шийдэж чадсан бөгөөд их өрнөөс салсан хэмээн тэр
үедээ л ихээхэн баяр хөөр наадам хийх нь холгүй байсан нь худлаа биш ээ.
Өрний асуудал өнөөдөр эдийн зассагчдын хувьд толгойны өвчин болж халаглаж суугаа ч, засгийн эрхэнд суусан эрхмүүдийн хувьд ёстой л "Албан тасалгааны цонхоор амьдрал сайхан харагдана" гэгч болж суугаа. Өнөөдөр манай улсын ур 3,1 тэрбум ам.доллард хүрсэн хэмээн эдийн засагчдын болоод Монгол банкны тооцоо судалгаа гарсан байдаг ч Сангийн яам энэхүү тооцоо судалгааг үгүйсгэж өрийн дарамт үүсээгүй мэдээр хэвлэл мэдээллээр нүүр улайхгүй бурж суугааг харахад өрөвдөлтэй санагдана. Өнөөдрийн энэ нийгмийг мэдээллийн зуун гэдгийг одоо болтол ойлгоогүй юм уу эсвэл ард иргэдээ нүдээ, чихээ, мэдэхгүй хэмээн амаа таглуулсан гэж бодсон уу. Ямартаа ч мэлзсээр л байна.
"Чингис", "Самурай" бонд хэмээн сайхан нэрээр халхалсан өрийн тухай ярих болохоор ерөнхий сайд Н.Алтанхуяг "Зарим нь өр гэж харна, зарим нь хөрөнгө оруулалт гэж харна, зарим нь мөнгө үржүүлэг гэж харна. Аль ч утгаар нь харж болно, дураараа болцгоо” хэмээн өөрийнхөө алдааг үгүйсгэж эдийн засагчдын амыг таглачихна. Ямартаа ч буцаан төлөгдөх нөхцөлтэйгээр олон улсын гэрээний дагуу үүсч байгаа хөрөнгө оруулалт л хойно өр болох нь тодорхой байтал нэгэн сайхан нэршлээр түмний амыг таглаад сууж байгаа нь харамсмаар... Өнөөдөртөө ч аргалаад өнгөрөх мэт харагдах энэхүү өрийн асуудал хожим, ирээдүй хойчид ямархан байдлаар тусах вэ гэдгийг эргэн хармаар санагдана.
Харин зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр ниргэсний хойно хашгирав гэгчээр Н.Энхбаярыг ярьж эхэллээ. Чухам юуны тулд түүнийг эргэн санав. Нийгмийн амьдрал ороо бусгаа болж, өрийн асуудал чинээндээ тулсан болоод л эргэн санаж байгаа бололтой. Түүнээс түүний алдаа эндэгдэл, дутагдлыг олж хардаг зөвхөн муу муухайг нь сөхөн бичиж нийтэлдэг байлаа. Хэсэгтээ л муу муухайгаар дуудуулан олны хэл амны бай болж шорон оронгоор бишгүүдээ л бэдэрсэн ерөнхийлөгч асан Н. Энхбаярыг эргэн санах нь аргагүй буйзаа. Түүний хийсэн бүтээсэн нь ард олны өмнө ил тод байсан гэхэд болно. Олон жилийн хур их өрийг нэг тийш нь болгож өрийг тэглэж чадсан нь түүний эдийн засгийн бодлого, улс орныхоо ирээдүйг харж хөдөлсөн алхамыг хэн ч буруушааж үгүйсгэж чадахгүй нь тодорхой. Иймээс л ард түмэн өөрийн эх орныхоо төлөө санаа бодолтой Н.Энхбаярыг үгүйлж санаж эхлэв бололтой.
ЧОЙ
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих