Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн "Хөрөнгөжсөн хурандаа” нартай хийсэн тэмцлийн үр дүнг Хууль зүйн сайд
Х.Тэмүүжин, ЦЕГ-ын шинэ дарга тэргүүн комиссар С.Баатаржав нар үгүй хийх үйлдэл гаргаж эхэлсэн нь дахин улс төрийн хагарал тэмцэлийг эхлүүлэх вий гэх болгоомжлолыг төрүүлэх болжээ.
"Хөрөнгөжсөн хурандаа” нарын үнэн төрхийг нийгэмд илчилж тэдний аалзны тор мэт хууль хүчний салбарыг хэрсэн тогтолцоог нураахад ерөнхийлөгч Ц.Элбэгдорж идэвх санаачлага, эр зориг гарган ажиллаж чадсан нь үр дүнгээ өгсөн төдийгүй энэ салбарыг тодорхой хэмжээнд шинэчилж чадсан гавьяатай гэж олон нийт үздэг.
Гэтэл өдгөө Х.Тэмүүжин сайдын тэмцэлийн үр дүнд ЦЕГ-ын дарга тэргүүн комиссар болж чадсан С.Баатаржав нарын эхлүүлж байгаа халаа сэлгээнд өнөөх "Хөрөнгөжсөн хурандаа” нар эргэн ирж тэдний сэргэн мандалт ирж болзошгүй тухай таагүй "бор шувуу” нисэх болжээ.
Үүнээс үүдээд ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Хууль зүйн сайд болон шинэ ЦЕГ- ын даргын хооронд зарчмын үл ойлголцол үүсэж хагарал гарч байгаа бололтой.
Шударга ёсны төлөө хийсэн шинэчлэлийг нь хэсэгхэн хугацааны дараа ийнхүү эргэн нураахыг нь ерөнхийлөгч зүгээр хараад суухгүй нь лавтай бөгөөд Хууль зүйн сайдад анхааруулга өгсөн сурагтай.
А.Ариун
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих