Өнөөдөр аргын тооллын 2014 оны есдүгээр сарын 3. Лхагва гараг. Билгийн тооллын XVII жарны "Тийн ялгуусан" хэмээгч модон морин жилийн Намрын тэргүүн хар бичин сарын шинийн 9. Буд гараг. Гар одтой, 6 цагаан мэнгэтэй улаагчин үхэр өдөр. Өдрийн барилдлага Рашаан. Шүтэн барилдлага Нэр өнгө. Өдрийн наран 6 цаг 21 минутад мандан, 19 цаг 34 минутад жаргана. Тухайн өдөр тахиа жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр эм, эмнэлгийн элдэв үйл үйлдэх, хагалгаа хийлгэх, биеийн тамирыг сэргээх, мал арилжих, буг дарах, газрын ам бооход сайн. Байшингийн суурь тавих, бөө, удганы үйлд муу. Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод баруун зүгт мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй хэмээжээ.
Өрнийн зурхай
Хонь (3/21-4/19)
Хувьсамтгай
өдөр. Хувийн амьдралын асуудлууд өнөөдөр таны санааг зовооно. Хүссэн
үр дүнд хүрэхийн тулд бүх анхаарлаа чухал асуудал дээрээ хандуул. Зарим
хониныхон шинэ газар луу нүүж, гэр орноо эмхэлж цэгцлэх ажилтай болно.
Харин утасны дуудлага, зочид ирж саад болох боловч ярьж хөөрөлдөх нь
таныг хөгжөөх бөгөөд найзууддаа үргэлж цаг гаргаж бай. Оюутан сурагчид
нэгнийхээ гэрт цуглаж хичээлээ давтах бөгөөд ирсэн оюутнуудын ачаар оюун
санааны хувьд урам авна.
Үхэр (4/20-5/20)
Үхэрийнхэнд
таатай өдөр эхэлж байна. Таны амьдралд ямар өөрчлөлт хэрэгтэй байгааг
бодож өөрчлөлт хийх шаардлагатай цаг иржээ. Хэрэв санхүүгийн асуудал
анхаарлын төвд байгаа бол үүнээс эхэл. Хадгаламжаа өсгөхийг хичээ. Хэцүү
зүйл тохиолдвол үргэлж мөнгөний хэрэг гардаг шүү дээ. Санхүүгийн
орлого, шаардлагатай төсөл төлөвлөгөөг хэлэлцэж хэрэгжүүлэх болно.
Хамтатгах (5/21-6/21)
Бүтээлч
өдөр. Зохион байгуулалттай ажилладаг ихэрийн ордныхны хувьд маш
бүтээлч өдөр байх болно. Биеийн хүчний ажлууд амжилттай хэрэгжих
боломжтой. Анхаарлаа сайтар төвлөрүүлж чадвал өндөр амжилтанд хүрнэ.
Техникийн талаархи мэдлэгээ дээшлүүлэх тал дээр анхаарах хэрэгтэй. Энэ
талбар дээр хүчээ үзвэл аз хиймортой байх болно. Та аль хир сурна тэр
хэмжээгээрээ цэцэглэх болно. Хурц болон халуун зүйлтэй болгоомжтой
харьц.
Мэлхий (6/22-7/22)
Сайн
өдөр. Хайр дурлалын харьцаан дахь нууцхан айдас ба түгшүүр хуурамч
байна. Урагшаа зоригтой зүтгэ. Таны тэвчээр, бүтээлч сэтгэлгээ
зорилгодоо өөр аргаар хүрхэд тусална. Өнөөдөр та одоогийнхоо байдлаа
үндсээр нь өөрчлөх мэдээ хүлээн авах магадлалтай. Боломжийг бүү алд.
Арслан (7/23-8/22)
Танд
ямар нэгэн зүйл шууд нөлөөлөхгүй ба шударга зүйлсээр дүүрэн жаргалтай
өдөр болно. Одоо гаргаж буй шийдвэр нь зорьсноо биелүүлэх дундаж
боломжоос илүү дээр байх болно. Тэвчээргүй байдал нэмэгдэх ч арслангыхны
төрөлхийн аливааг хэрсүү ухаанаар шийддэг зан тань энэ өдрийг аварна.
Болж өнгөрсөн жижигхэн зүйлс танд инээмсэглэл авчирна. Жижиг зүйлд
хүмүүс ямар их ач холбогдол өгч анхаарч байгааг харж, сэрэмжтэй бай.
Охин (8/23-9/22)
Хоёрдмол
өдөр. Бүх зүйлд азтай азгүй байгаагаа охины ордныхон мэдэхэд тун хэцүү
байна. Ажил дээрээ ч бусдаас тусламж гуйхдаа санаа зовох хэрэггүй.
Харин ганц бие хүмүүс урьд нь хэзээч анзаарч байгаагүй нэгэнд анхаарлаа
хандуулах бололтой. Хэрэв та аливаа зүйлийг амар тайван байдлыг
хадгалахын тулд хийж байгаа бол өөрийгөө аз жаргалтай болгох зүйлийг
хий.
Жинлүүр (9/23-10/22)
Гадуур
гарч идэвхтэй хөдөлгөөн хийвэл та илүү аз жаргалтай байх болно. Холын
аялагчдын анхаарлыг татдаг замын аялалд гар. Бараг уулзалддаггүй
хамаатныдаа зочил. Гэр бүлийнхэнтэйгээ өдрийг хамтдаа зугаатай өнгөрүүл.
Урлагийн үзэсгэлэн таны аялах,эсвэл гадаадад сурах хүслийг өдөөж өгч
магадгүй.
Хилэнц (10/23-11/21)
Асуудлыг ил тод болгох өдөр. Өөрийн хүсч буй зүйлээ олж мэдэхийн тулд сайтар нягталж бодох нь үр дүнтэй байх болно. Ямар нэг яриа хэлэлцээ амжилттай дуусч хүн бүр сэтгэл хангалуун байх болно. Хуучин хэвшмэл үзэл бодлоосоо салж шинэ амьдралын уриатай бол. Танд таалагддаггүй тавилга, хувцас хэрэглэл тоглоом зэргийг зарах юмуу бусдад хандивласнаар гэртээ байгаа хэрэггүй зүйлүүдээсээ салахад туслах болно.
Нум (11/22-12/21)
Хоёрдмол өдөр. Амьдрал, ажил хэргийн тал дээр та сэтгэл хангалуун
байна. Гэхдээ дотны хүмүүсийн тань үйлдэл таныг гонсойлгож болзошгүй.
Өнөөдөр өөрийгөө эзэмдэж буй мэдрэмжинд бүрэн захирагд. Олонх нумынханд
сүүлийн үед үүссэн бэрхшээлүүдийг шийдэх, эргэн тойрныхон болон
өөрийгөө сайн тал руу нь өөрчлөх боломж олдоно.
Матар (12/22-1/19)
Өөдрөг
өдөр. Өнөөдөр таны урлагийн мэдрэмж дээшилж, бүтээлч хандлага чинь
бусдад илэрхий болно. Хөрштэйгөө нийлж урлагийн эсвэл сэтгэл зүйн
дугуйланд явснаар амьдралыг арай өөр өнцгөөс хардаг болно. Өөрийн
сонирхож, анхаарлаа төвлөрүүлж байгаа зүйлдээ бусдын саад болохыг бүү
зөвшөөр. Өглөөг хайрттайгаа өнгөрүүлэх хэрэгтэй. Түүний халуун дулаан
сэтгэл таныг бүхнийг өөдрөгөөр харахад хүргэнэ.
Хумх (1/20-2/18)
Сайн
өдөр. Ирээдүйн амжилтанд тань чухал хэн нэгэнтэй тааралдах учир
сэтгэгдэл төрүүлэхээр хувцаслах хэрэгтэй. Нийгмийн үйл хэрэгт сайн
оролцож, уулзалт хуралдаанд явах хэрэгтэй гэдгийг санаж яв. Сайн найзад
тань таны тусламж хэрэгтэй болно. Боломжийг бүрийг бүү алд. Өөрийн
боломж бололцоогоороо сайн дураараа ажилд элс. Маш том алдартан, суут
хүмүүс энэ янзаар ажлаа эхэлж байсан.
Загас (2/19-3/20)
Таатай өдөр. Өөрийн нэр хүнд, байр сууриа дээшлүүлэх таатай өдөр. Таны хийж гүйцэтгэсэн ажлууд намтрыг баяжуулж, хөдөлмөрийн бүтээмжийг сайжруулна. Боломжууд таны өмнө гарч ирнэ. Нэр хүнд өсч магадгүй. Юу мэдэх вэ гэхээсээ илүү хэнийг таних вэ гэсэн асуултын хариуг хай. Хамтран ажиллагч таны төлөвлөгөөнд элсэн орно. Та өөрийн ачааллаа хэтрүүлэхийн оронд бусдад хуваарилан өгөх нь зөв.
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих