
Энэхүү шагналыг олгох тухай хүсэлтийг 2013 оны 10-рсард "Афганистаны Ахмад Дайчдын холбоо”-ны (ОААДХ) дарга О.И.Торский, менежер Виталий Корытников нар Улаанбаатар хотод ирж Халх голын ялалтын 75 жилийн ойн хүрээнд 4 дэх удаагаа хийгдэж буй "Дайчин нөхөрлөлийн замаар” Монгол-Орос залуучуудын хамтарсан тойрон аяллыг зохион байгуулах, МЗХ-той хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурах үеэр Оросын талаас тавьж байсан юм.
Тэрхүү хүсэлтийг Монголын Залуучуудын Холбооны Ерөнхийлөгч Аюушийн Мөнхбат, МУ-ын ерөнхийлөгчид уламжласны дагуу энэхүү шагнал эзэндээ очихоор боллоо.
Тэрээр дайны хүнд жилүүдэд сувилагчаар ажиллаж байсан бөгөөд Халх голын дайнд оролцсон Оросын дайчдаас энх тунх үлдсэн цөөн эмэгтэйчүүдийн нэг юм. Одоо тэрээр ОХУ-ын Бурядын Гусиноозерск хотод энх тунх амьдарч байна. Түүний шагналыг Монголын Батлан хамгаалах яамаар дамжуулан Оросын талд хүлээлгэн өгөх аж.
Монгол-Орос залуучуудын "Дайчин нөхөрлөлийн замаар” аялалд оролцож буй залуус энэхүү мэдээг туйлын баяртай хүлээн авсан бөгөөд өнөөдөр хоёр улсын ерөнхийлөгч нар аялалд оролцсон залуустай уулзах юм байна.

Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих