Өнөөдөр аргын тооллын 2014 оны есдүгээр сарын 4. Пүрэв гараг. Билгийн тооллын XVII жарны "Тийн ялгуусан" хэмээгч модон морин жилийн Намрын тэргүүн хар бичин сарын шинийн 10. Бархасвадь гараг. Суулга одтой, 5 шар мэнгэтэй шар бар өдөр. Өдрийн барилдлага Үл зохилдох. Шүтэн барилдлага Үл зохилдох. Өдрийн наран 6 цаг 22 минутад мандан, 19 цаг 32 минутад жаргана. Тухайн өдөр морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр архи уух, тамхи татах, сэтгэл муутантай нөхөрлөх зэргийг цээрлэх хэрэгтэй ба сүм дуганыг сэргээх, амьлуулах, өглөгийн түллэг хийх, хишиг дуудуулах, хот балгадын үйл, цэрэг, цагдаагийн үйл, тангарагаа буцаахад сайн. Гөлөг тэжээх, золиг гаргах, бөө, удганы үйл, хүүхэд хөлд оруулахад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой болой. Хол газар яваар одогсод баруун урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эрч, хүч ихсэнэ хэмээжээ.
Өрнийн зурхай
Хонь (3/21-4/19)
Урам
өгсөн өдөр. Өглөөгүүр тайван байж өдөр тутмын зүйлдээ сэтгэл хангалуун
бай. Энэ ордны цэцэрлэгчид өглөө эртлэн босож цэцэрлэгт тааваараа
аахар шаахар ажил эргэлдүүлэх нь тэдэнд маш том амралт болно. Оройны
чухал үйл явдалд бэлтгэхийн тулд бүтэн өдөржингөө зарцуулах ба жагсаалт
гарган, ангилж бичих хэрэгтэй. Зүрхийг тань догдлуулдаг хэн нэгэнтэй
богино хугацаанд уулзах нь ямар нэг том зүйлийн эхлэл болж магадгүй.
Үхэр (4/20-5/20)
Таатай өдөр. Олдсон боломжийг ашиглавал олон нийтэд сайхан сэтгэгдэл төрүүлж чадна. Үхэрийнхэн ажилдаа дурлаж шинэ сарын зорилго нь амжилтанд хүрэхэд чиглэгдэнэ. Хувиараа бизнөс эрхэлдэг бол бүх анхаарлаа төвлөрүүлснээр амжилтанд хурдан хүрнэ. Мөрөөдлөө биөлүүлэхэд цаг гарга. Таны санхүүд ашигтай наймаанд эцсийн бүлэгт саад учирч магадгүй.
Хамтатгах (5/21-6/21)
Хүндхэн
өдөр. Хосуудад тийм ч таатай байхгүй л болов уу. Тиймээс энэхүү
байдлаас гарахын тулд бие биедээ харилцан буулт хийх хэрэгтэй. Гэр
бүлийн бүх хүмүүс бие биедээ эелдгээр хандах нь сайн. Шинээр байр орон
сууц худалдан авах гэж байгаа хосуудад боломжийн үнэ болон хэв загвартай
нилээд олон саналууд гарч ирнэ.
Мэлхий (6/22-7/22)
Эерэг
өдөр. Өнөөдөр та өөрийн бүх хүчээ төвлөрүүлж, аливаа бэрхшээл, өдөөн
хатгалга, уруу татах явдалтай тэмцэж чадна. Өөрийн дутагдалтай сул
талуудаа зоргоор тавих нь өөрийн замд саад тотгор үүсгэх шалтгаан болно.
Өнөөдөр хэрүүл маргаан хийх, танихгүй хүмүүстэй харьцахаас зайлсхий.
Арслан (7/23-8/22)
Дараагийн
сарын турш өөрийгөө хүмүүжүүлэх, бөөцийлөхөд анхаар. Хүнд ажлын
үргэлжлүүлэн хийхээр чармайх нь таны бие махбодь болоод сэтгэл санаанд
хохиролтой. Та сайн сайхан байдлаа үл хайхарвал хууч өвчинтэй болж эрүүл
мэнд доройтно. Ажлын хэт их стресс, гэр орны үйл явдлаас болоод уур
бухимдалтай болж таны стресс ихэснэ. Дараагийн хэдэн өдөр болгоомжтой
байж, биеэ барь.
Охин (8/23-9/22)
Хүндхэн
өдөр. Өнөөдрийн тэмцэлд бэлтгэлтэй бай. Эелдэг боловч нямбай байж
сонссон бүхэндээ бүү итгэ. Энэ бол таны санхүүгийн хэрэг болон бүхий л
бизнест чухал ач холбогдолтой. Хэрэв гэрээнд гарын үсэг зурах гэж байгаа
бол юуны өмнө гэрээний хууль зүйн асуудалд мэргэжлийн шалгалт хий.
Таны дур хүсэл дүрэлзэн асах болно. Гэхдээ үүнийгээ хянахгүй бол
маргааш өглөө харамсаж магадгүй.
Жинлүүр (9/23-10/22)
Хайр халамжаар дүүрэн өдөр. Нар таны гэр бүлийн байрлалд ирлээ. Танд магадгүй хайртай хэн нэгийгээ энхрийлж бөөцийлөх хүсэл төрөх байх. Гэрийнхэндээ шим тэжээлтэй хоол хийж өг,тэд таныг хайрлаж байна уу,үгүй юу хамаагүй, та л тэдэнд хайр халамжаа өг. Танд тусалж байсан хэн нэгэнд бяцхан бэлэг авч өгсөн ч болно. Гэхдээ хэтэрхий их мөнгө зарж болохгүй гэдгээ санаарай,энэ бол тооцоотой бай гэсэн үг. Та анх ажлын гараагаа эхэлж байсан газартаа ч ирж магадгүй.
Хилэнц (10/23-11/21)
Хэцүү
өдөр. Өөртөө итгэлтэйгээр аливаад хандаж сур. Тэгвэл таны өөрийгөө
үнэлэх үнэлэмж тэр хэмжээгээр дээгүүр байх юм. Бусдад олхиогүй,
хангалттай сайн биш харагдахыг хэн ч хүсэхгүй. Аливаа зүйлээс зайгаа
барьж зугтаасан хэвээр байгаа бол нэн даруй өөрчлөгд. Ингээд өөрийгөө
үнэлэх үнэлэмж дээрээ анхаарч эхлэх нь зүйтэй. Урлагийн зам бол таны
өөрийгөө олох нэгэн гарц болно. Жаахан хүүхдүүд үнэнийг өгүүлдэг.
Тиймээс та тэдний хэлж байгаа үгсийг үл ойшоож болохгүй.
Нум (11/22-12/21)
Аливаа үйл ажиллагаанд таагүй өдөр. Уулзалтууд бүтэмжгүй болж,
найдвар тасарч сэтгэл гонсойно. Энэ өдрийн таагүй хаднлагуудыг эмзэгээр
бүү хүлээн ав. Сэтгэлийн хөнгөн хямралд орж магадгүй. Өөрийгөө бүү
буруутга, инээсэн ч юу ч өөрчлөгдөхгүй.
Матар (12/22-1/19)
Зугаатай
өдөр. Найз нөхдөдөө гэнэтийн бэлэг барьж, задгай үдэшлэг зохио. Хэрвээ
хайрттайгаа цаашид хамт байх тухайд эргэлзэж байгаа бол эртхэн
харьцаагаа тасалсан нь дээр. Үдэшлэгт хүрэлцэн ирсэн зочдоо тийм ч удаан
наргиулах хэрэггүй. Та унтаж амрах хэрэгтэй шүү дээ. Маргааш ажлын
өдөр гэдгийг мартаж болохгүй.
Хумх (1/20-2/18)
Сэтгэл
хангалуун өдөр. Таны амьдралын урсгал таатай байна. Болж байгаа бүх
зүйлд санаа тавих гэсний хэрэггүй. Танд өнөөдөр хэтэрхий их ажил байна.
Санхүүгийн орлого таны ханиас их эсвэл ханийн тань цалин таныхаас их
байх болно. Ганц бие хумхыхан ордныхон энэ өдөр бусад өдрүүдээс илүү
олон боломжууд олох болно. Ханьтайгаа гоморхуу асуудлаар ярилцсанаар
илүү өргөн дулаахан харилцаа та хоёрын хооронд үүснэ.
Загас (2/19-3/20)
Амар
амгалан өдөр. Танд итгэл төрүүлэм өдөр ирэх шинжтэй. Бусадтай хамтран
ажиллаж цагийг хурдан тааламжтай өнгөрөөнө. Таны зүрхийг булаасан
нэгэнтэй таатай яриаг өрнүүлэх бололтой. Ургуулан бодох чадвар таны
бизнесийн заль мэх, овсгоог нэмж, энэ өдөр нилээдгүй ашигтай зүйлийг
хийж чадна. Хайр сэтгэлдээ их хүч зарцуулбал хожим шан нь ирнэ. Энэ өдөр
та бал сараа төлөвлөхөд таатай.
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих