ШШГЕГ-ынхан болоод хуульзүйн салбарынхан дээр дооргүй хөл үймээнтэй
байгаа өнөө цагт хорих ангиас нь хоригдлууд оргож боссоор байх уу?
Хуульзүйн
салбарт шинэчлэл хийнэ хэмээн сайд нь ЦЕГ-ыг хөл үймээнд оруулсан.
"Дээдэх нь суудлаа олохгүй бол доодох нь гүйдлээ олохгүй" үлгэрээр
шинэчлэлийн далбаан доор халаа сэлгээ ихсэж байгаа хууль хүчнийхэний
хяналт шалгалт суларсныг далимдуулан урьд шөнө ШШГЕГ-ын харьяа Ганц
худаг буюу Хорих 461 дүгээр ангиас хоёр хоригдол оргосон тухай
мэдээллийг эх сурвалж өгсөн. Энэхүү хоёр хоригдол нь харуул хамгаалалт
буух үеийг ашиглан оргосон ажээ.
Энэ тухай
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын хэвлэл мэдээллийн албанаас
тодруулахад "Бидэнд энэ мэдээ ирсэн, Гэхдээ дэлгэрэнгүй мэдээлэл өгөх
боломжгүй" гэсэн хариултыг өглөө.
Ямартаа ч
ШШГЕГ-ын харьяа хорих ангиас оргосон гэх хоёр этгээдийн талаар өгсөн эх
сурвалжаас нэг нь залилангаар, нөгөө нэг нь хулгайн хэргээр хоригдож
байсан бололтой.
ЧОЙ
URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=5024
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих