Өрнийн зурхай
Хонь (3/21-4/19)
Төвөгтэй
өдөр. Өнөөдөр ажил хэрэг дээрх дарамт нь авьяас чадвар төдийгүй
мэдрэлийг тань шалгана. Тиймээс өөрийн авьяас чадвараа дайчлах хэрэгтэй.
Зарим талаар туршлага дутаж байсан ч өөртөө итгэ. Хүнд шинжлэх ухаан
биш учраас та юу хийхээ сайн мэдэх ухаантай нэгэн. Бизнес гэрээ
хэлэлцээрээс болж сэтгэлээр унах бөгөөд бизнесийн хамтрагчтай бол та
хоёрын дунд мөн санал зөрөлдөөн гарч болзошгүй. Энэ бүхний даван
туулахын тулд итгэлтэй байж, чадах бүхнээ хий.
Үхэр (4/20-5/20)
Хөгжилтэй
өдөр. Энэ өдрийг хөгжилтэй будилаан илтгэнэ. Бүтээлч байна. Хайрын
агаараар амьсгалж романтик хандлага ихэснэ. Ийм хүсэл мөрөөдөлтэйгөөр
ажлаа хийх нь төвөгтэй байх болно. Ялангуяа энэ өдрийг донсолгож буй
асуудал нөхцөл байдалд хэт хүчтэй орсон ярвигтай байх болно. Зугаа
цэнгэл хөгжилтэй зүйлд цагаа зарцуулвал сайн. Гэртээ харихдаа амар
тайван байхыг хичээ. Хамгийн сүүлд биөэ үзүүлснээс хойш хэр удсанаа бод.
Хэзээ үзүүлснээ санахгүй бол яг одоо эмчид оч.
Хамтатгах (5/21-6/21)
Хянуур
өдөр. Сэтгэл ханамжгүй бухимдалтай байдал зонхилох бололтой. Бусдаас
хамааралтай бүх зүйл хэцүү санагдах болно. Гэр бүлтэй хүмүүс хань
ижлээсээ хэд хоног хол байх нь элдвийн асуудал үүсэхээс сэргийлнэ. Ганц
бие ихэрийн ордныхны хайр дурлалын хувьд ээдрээтэй асуудлууд тулгарах
бөгөөд энэхүү байдлаас гарахад нилээд цаг хугацаа болон тэсвэр тэвчээр
шаардагдах болно. Хэрэв та энэ өдөр дэлгүүр хэсэх гэж байгаа бол
худалдаж авах зүйлээ сайн шалгах хэрэгтэй шүү. Бараа худалдан авсан
баримтаа заавал аваарай.
Мэлхий (6/22-7/22)
Аливаа
үйл ажиллагаанд таагүй өдөр. Амьдралын эрч хүч өндөр бус байна. Иймээс
та өөрийн авьяас чадвараа бүрэн харуулж эсвэл нөхцөл байдлыг өөрийн
зорилгод ашигтайгаар эргүүлж чадахгүй. Таны хүссэн бүхэн маш их
хөдөлмөрөөр бүтнэ.
Арслан (7/23-8/22)
Танд
зажилахгүйгээр залгих хэд хэдэн гоё боломж гарч ирнэ. Өөрийн ажлын
байрны тодорхойлолтод тусгагдаагүй ажил, хүмүүстэй холбоотой хариуцлага
хүлээхээс болгоомжил. Шийдэмгий бус дарга тань таны урмыг хугалах
бөгөөд иймэрхүү албан тушаалтай холбоотой асуудлаас болж сэтгэлийн
хямралд орох боломж бүү олго.
Охин (8/23-9/22)
Азтай
өдөр. Таны эрч хүч улам бүр нэмэгдсээр байх болно. Таны бүхий л зүйл
сайн байх тул сэтгэл гонсойх зүйл гарахгүй. Таны хамгийн чухал эмэгтэй
таныг хооллох болно. Түүний алдааг хайхрахаасаа илүү тухайн нөхцөл
байдалд өөрөө ямар байгаагаа бод. Найз эсвэл хамтрагч чинь хамгийн
түрүүнд бодох ёстой зөвлөгөөг өгнө.
Жинлүүр (9/23-10/22)
Хайр халамжаар дүүрэн өдөр. Нар таны гэр бүлийн байрлалд ирлээ. Танд магадгүй хайртай хэн нэгийгээ энхрийлж бөөцийлөх хүсэл төрөх байх. Гэрийнхэндээ шим тэжээлтэй хоол хийж өг,тэд таныг хайрлаж байна уу,үгүй юу хамаагүй, та л тэдэнд хайр халамжаа өг. Танд тусалж байсан хэн нэгэнд бяцхан бэлэг авч өгсөн ч болно. Гэхдээ хэтэрхий их мөнгө зарж болохгүй гэдгээ санаарай,энэ бол тооцоотой бай гэсэн үг. Та анх ажлын гараагаа эхэлж байсан газартаа ч ирж магадгүй.
Хилэнц (10/23-11/21)
Эрч
хүчтэй өдөр. Өнөөдөр та цагийг зугаатай өнгөрөөнө гэдгийг өдрийн
зурхай харуулж байна. Найз нөхөдтэйгөө чин зүрхнийхээ гүнээс дотно яриа
өрнүүл. Хайрын паян, тохиосон адал явдал, хөгтэй явдлын талаар хууч
хөөрөх байх. Өсвөр насны хүүхэдтэй ээж аавд хандаж хэлэхэд хүүхдийнхээ
гаргасан шийдвэртэй эвлэр гэж сануулъя. Юу ч тохиолдож болзошгүй тул
хүүхдийнхээ хүслийг мохоохгүй байх нь чухал.
Нум (11/22-12/21)
Эрч
хүчтэй өдөр. Өнөөдөр янз бүрийн асуудлууд шийдэхийн тулд ихээхэн эрч
хүчээ барах магадлалтай. Гэхдээ танд тууштай байдал дутагдана. Иймээс
жижиг сажиг зүйлд ч анхааралтай хандаж, шүүмжлэлд бүү эмзэглэ. Настай
нумынхан амралт сувилалд явах нь тэдэнд сэтгэлийн болоод биеийн маш их
ирч хүчийг өгнө.
Матар (12/22-1/19)
Холимог
өдөр. Хэрвээ та яардаг л юм бол таны хийхээр оролдож буй бүх зүйл
нуран унана. Зохион байгуулалттай бай. Этгээд матарынхны хувьд зарим
зүйлс бага зэрэг уйтгартай мэт байна. Гэхдээ л энэ нь үр дүнд хүрэхэд
маш чухал ашигтай зүйл. Таны нөөц боломж бага байна, тиймээс зорилгодоо
хүрэхийг л хүсч байвал бүсээ чанга бүсэл,төсвөө хяна.
Хумх (1/20-2/18)
Ухаантай
байх өдөр. Бусадтай холбоо тогтоох нь нэлээн хүнд байж болзошгүй.
Бусдын хов живээс хол байх нь таны эрүүл ухааныг хадгалахад туслана.
Хумхын ордны оюутнууд нийтийн хөлс хөдөлмөрийн дадлага туршлаганд
суралцах нь таатай байх болно. Бусадтай харьцахдаа сээтэгнүүр зангаа аль
болох хая, эс тэгвээс хань тань таныг хардаж эхлэх болно. Танд хэдий
анзаарагдахгүй ч таны хань тань мэдээж юу болоод байгааг анзаарах болно.
Тийм олон хэцүү нөхцөл байдлаас ухамсраараа зайлсхийх хэрэгтэй.
Загас (2/19-3/20)
Асуудалтай өдөр. Энэ өдөр тогтворгүй байна. Хэрвээ та нэн чухал зүйлийг хайгаагүй бол эд зүйл худалдан авах хэрэггүй. Чухал бус зүйлийг худалдан авснаар таны халаасанд том нүх үлдэх төлөвтэй. Гэр бүлийн хүнтэйгээ маргалдаж болзошгүй байна. Сохор болзоо таны итгэж байсан шиг азтай байж чадахгүй. Та өөртөө амрах, ажлаа хийх боломжийг гаргаж чадахгүй бололтой. Хайрт болон хүүхдийн шаардлага зовлонтой мэт санагдана. Нийтийн ажил танд үнэтэй тусах төлөвтэй.Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих