Ард иргэдээ "Шар хадны галзуучуудын үгээр үг хийж болохгүй" хэмээн
хээв нэг хэлээд сууж байдаг хотын мээр тэр тусмаа улс төрийн зүтгэлтэн
манайхаас өөр байдаг болов уу? Ингэж асуухын учир. Өнөөдөр ардчилсан
орон хэмээх замналаар 24 жилийг ардаа орхисон нийгэмд өсөж хүмүүжиж
байгаа хүмүүс өөрийн үзэл бодлоо чөлөөтэй нийгэмд хэлж ярих эрхтэй
хэмээн ойлгодог болсондоо л интернэт орчинд өөрийн үзэл бодлоо илэрхийлж
байгаа л зүйл.
Олны үг ортой хэмээн эртнээс хэлэлцэж аливаад ухаалгаар хандахын учрыг ойлгуулах гэсэн мэргэдийн маань үг өнөөдөр үнэ цэнэгүй зүгээр л амнаас унасан шүлс төдий өлөн зөлмөгхөн хээрээр хэсэж явна гэж хэлж болно.
Өнөөдөр засгийн эрхэнд гарах гэж улайрсан, эрх мэдлийн төлөө хүний бөгс долоохоос ч буцахгүй болсон эрхмүүдийн /Албан тушаалд гарсан хойно/ юу гэж ч ард түмнээ доромжилж сууж болдог юм гэдгийг ээлж дараалан харуулсаар... Эртнээс "төрийн дээд мэдэлийг хэзээ ч доод зиндааныханд бүү өг тэгвэл төр завхарахын шинж" хэмээн айлдсан байдаг шиг өнөөгийн манай төрд гарсан эрхмүүдийн ихэнх нь л тэр төвшнийх гэмээр аашилж аяглаж байна. Чухамдаа ард түмэн дээр дөрөөлж энэхүү амжилтанд хүрсэн гэдгээ эргэж санах ухаарах ухаан тэдэнд үгүй мэт.
Үнэндээ Ардчилалын буянаар энэхүү эрх мэдэлд хүрсэн бас тэр үед худлаа үнэн, урдуур хойгуур нь лоозон барьж гүйсний ачаар ардчилалын алтан хараацай гэгдэж басхүү Монгол улсын баатар хэмээх цолыг ангийн андаасаа гардаж авсан гээд л олон зүйл түүний талаар өгүүлж болох ч яг үнэндээ " сайн эцгийн нэрийг гурав худалдаж иднэ" хэмээсэн үг ч ортой санагдана.
Гэтэл өнөөдөр Улаанбаатар хотын мээр хийж байгаа хүн гэхэд бас хэлэх хэлэхгүй үг гэж байна даа ард түмнээ доромжлоод суух тийм ч таатай зүйл биш шиг ээ. Өөрийгөө ихэд мундаг гээд бодсондоо олон долоон үг дэлгэж цэцэрхэх гэсэн өрөвдөлтэй арга, өөрийгөө зөвтгөх гэсэн хөөрхийлөлтэй оролдлогуудыг ард түмэн хараад дотроо жуумалзаж байгаа гэдгийг санах хэрэгтэй. Хотын дарга аа!!!
ЧОЙ

Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих