ХЗХ-дын үйлчлүүлэгчид хохирогчид болон хувирсанд төрийн хариуцлагагүй
байдал их нөлөөлсөн гэдгийг УИХ-ын даргын 2006 оны 99 тоот захирамжаар
байгуулагдсан ажлын хэсэг тогтоон, дүгнэлт гаргасан байдаг. Монгол улсын
Ерөнхийлөгч ч "Хуруу хумсаа хуйхлан байж олсон мөнгөөрөө хохирсон
иргэдийн хохирлыг ТӨР бүрэн барагдуулах нь шударга ёсонд нийцнэ" гэж
онцлон тэмдэглэж, төрийн байр суурийг тодорхойлж байсан.
ХЗХ-доос хураагдсан хөрөнгө дээр суурилан, хоршооны хохирогчдын хохирлыг богино хугацаанд бүрэн барагдуулах боломж байсан боловч, төрийн байгууллагууд болон, төрийн албан хаагчдын сэтгэлгүй, буруутай үйл ажиллагааны улмаас хохирол барагдаагүй, тэр бүү хэл зарим эрх мэдэлтэн албан тушаалаа ашиглан, хоршооны хөрөнгийг завшин үрэгдүүлснийг Хууль зүйн сайдын 2012.10.24-ний А/47-р тушаалаар байгуулагдсан, хохирогчдын төлөөлөл оролцсон ажлын хэсэг шалгалт хийх явцдаа тогтоосон.
ХЗХ-ны хохирогчдын дунд 2013 оны эхээр хийсэн судалгаагаар олон хохирогч амь нас, эрүүл мэнд, гэр бүл, орон байр, өр зээл, сэтгэл санаа, ажил сургуулийн ноцтой хүнд хохиролд орсон нь тодорхой болсон. ХЗХ-ны дампуурлаас болж, 100 гаруй мянган хүн янз бүрийн байдлаар хохирол үзсэн байна.
МУ-ын Ерөнхий сайд Н.Алтанхуягийн өгсөн чиглэлээр байгуулагдсан Засгийн газрын ажлын хэсэг, УИХ-ын ажлын хэсгийн дүгнэлтийг үндэслэн, ХЗЯ-ны сайд Х.Тэмүүжин 2013.4.23-нд Хохирол барагдуулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн барьсан боловч, үндэслэлгүй шалтгаанаар 2014 оны 1-р сард эцсийн хэлэлцүүлгийн өмнө эргүүлэн татаж, хуулийн үзэл баримтлалыг өөрчлөн өөр хууль оруулсан алдаатай үйл ажиллагаа явагдсан.
Өнөөдөр Монголын төр, иргэдийнхээ зөрчигдсөн эрхийг сэргээн эдлүүлэх үндсэн үүргийнхээ дагуу, 2014.4.24-нд батлагдсан Хохирлыг эргэн төлөгдөх нөхцлөөр барагдуулах тухай хуулиа нэн яаралтай хэрэгжүүлэх хэрэгтэй байна.
Хоршооны хохирогчид хохирлоо барагдуулгахдаа, төрийн, татвар төлөгчдийн мөнгөнөөс зарцуулахыг шаардаагүй. ХЗХ-дын дампуурлын хэргээр ажиллахад төрд 29 тэрбум 161 сая төгрөг төвлөрсөн байдаг. Энэ мөнгө л хохирлыг барагдуулахад үндсэндээ таарах юм.
Гэтэл төрийн зүгээс аргацаах, гал унтраах, цаг алдуулах л арга хэмжээнүүд авч ирэв. Саяхан, нэг сая төгрөгөөс доош хохиролтой хохирогчдын хохирлыг барагдуулсан нь иргэдийг төрөөс ялгаварлан үзэхгүй байх тухай Үндсэн хуулийн заалтыг ноцтой зөрчсөн явдал болжээ. Бага хохирсон нь хохирогч, их хохирсон нь хохирогч биш юм шиг ингэж хандаж болохгүй. 2014.5.13-нд бидний зүгээс Ерөнхий сайдад санал болгосон аргачлалыг хэрэгжүүлэх нь зүйтэй байна.
Анх ХЗХ-д дампуурах үеэс хойш, өргөн хэрэглээний барааны үнэ хэд дахин, зарим нь 10, түүнээс дээш дахин өсч, мөнгөний ханш унаж, төгрөгийн худалдан авах чадамж ихэд буурсныг харгалзан үзэж, хоршооны хохирогчдын хохирлыг барагдуулахдаа ханшийн өөрчлөлтийг тооцон, тоон үзүүлэлтийг бус, чанарын үзүүлэлтийг эрхэмлэж, тэр үеийн тоон үзүүлэлтийг өсгөн бодитойгоор барагдуулах ямар боломж буйг судлан хэрэгжүүлэх ч хэрэгтэй юм.
Хоршоодын 6 мянган хохирогчид, хохирлыг барагдуулах асуудлыг нэн даруй, нэг мөсөн шийдвэрлэхийг шаардан, эрс тэмцлийн шинэ давалгааныг эхлүүлж байна. 9-р сарын 10 буюу Хэлмэгдэгчдийн өдрийн 12 цагт Чингис хааны талбайд эдийн засгийн хэлмэгдэгчид буюу хоршоодын бүх хохирогчид, ар гэрийнхэн нь ирж, эрх ашгаа хамгаалан тэмцэхийг уриалъя! Одоо болноо!
Монгол улсын төрд хандаж:
-Хоршоодын бүх хохирогчдын он жил дамнан сунжирч ирсэн хохирлын асуудлыг нэн даруй шийдвэрлэж, хохирлыг нэгмөсөн, бүрэн барагдуулахыг шаардаж байна!
-2012.4.24-нд батлагдсан Хохирлыг эргэн төлөгдөх нөхцлөөр барагдуулах тухай хуулиа үл ойшоохоо больж, 100 гаруй мянган хүний эрх ашгийг хөндсөн хууль гэдгийг ухамсарлан, хариуцлагатайгаар хэрэгжүүлэхийг, өөрчлөлт оруулах аваас өмнө нь хохирогчдоор хэлэлцүүлж, ил тодоор, эерэг байдлаар өөрчлөхийг шаардаж байна!

-Хэрэв бидний шаардлагыг эс хүлээн авбаас, өргөн хэмжээний жагсаал
цуглаан, суулт, өлсгөлөн зэрэг эсэргүүцлийн бүхий хэлбэрийг сонгон,
зорилгодоо хүртлээ, тууштайгаар, эрс шийдэмгий тэмцэхээ илэрхийлж байна!
URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=5039
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих