НЬЮ-ЙОРК. /ITAR-TASS/. Холливудын жүжигчин Брэд Питт, Леонардо
Ди Каприо, Роберт Де Ниро нар хоёр өдрийн дотор тус тус 13 сая долларын
орлого олжээ. "New York Post” сонинд мэдээлж буйгаар, ийм шагналыг тэд
Макаод нээх "Studio City” казиногийн зар сурталчилгаанд тоглосныхоо
төлөө авчээ.
Ди Каприо болон Де Ниротой эртнээс хамтран ажиллаж байгаа Мартин
Скорсез богино хэмжээний киноны найруулагчаар ажилласан байна. Харин
кино зохиолыг "The Sopranos” хэмээх алдартай олон ангит киног бүтээгч
Теренс Уинтер бичжээ. "New York Post” сонины мэдээлснээр, богино
хэмжээний киноны төсөв 70 сая доллар болсон байна.
Скорсезын төсөлд оролцохын тулд Брэд Питт Мальтад өнгөрүүлж байсан бал
сараа тасалдуулж, Нью-Йоркт ирэхээс аргагүйд хүрчээ. Өдгөө 50 настай,
"Оскар” шагналын эзэн тэрбээр өнгөрсөн долоо хоногийн бямба гарагт
жүжигчин Анжелина Жолитой хуримаа хийсэн билээ.
"Studio City” казиног ирэх жил нээхээр төлөвлөжээ. Тэр үед бас "оддын” дүрс бичлэг дэлгэцнээ гарна.
Д.Жаргал
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих