Өнөөдөр буюу 2014.09.05-ны өдөр тус сумын Иргэний танхимд Хэрлэн сумын
Засаг дарга бөгөөд Чойбалсан хотын захирагч П.Мөнхтөр хэвлэлийн бага
хурал хийлээ. Тэрээр 2014.8.25-нд үүрэгт ажлаа авснаас хойш гаргасан
захирамж, хийсэн ажил болон хийх ажлаа орон нутгийн хэвлэл мэдээллээр
дамжуулан олон нийтэд мэдээлж байна.
3-н үндсэн асуудлаас эхлэн ажлаа
эхлэж байгаагаа хурлын өмнө тэрээр тайлбарласан юм.Юуны түрүүнд хүүхдэд
чиглэсэн ажлыг хийхээр зорьж байгаагаа хэлээд ЕБС-н сурагдчын эрүүл
мэндэд анхааран хичээлийн завсарлагаар хөдөлгөөнт дасгал хийж
хэвшүүлэх,хүйтэн сэрүүний үед сурагчидынхаа дулаан хувцаслалтанд
шаардлага анхаарал тавьж байхыг үүрэг болгосон ба БОЭТ-тэй хамтын
ажилгааны гэрээ байгуулсны үндсэн дээр сурагчдыг жилд нэг удаа эрүүл
мэндийн үзлэгт үнэ төлбөргүй оруулж байхаар болсноо хэлсэн юм.Мөн аливаа
ажилд хөрөнгө мөнгө их зарахаасаа өмнө хийж хэрэгжүүлэх гарцийг
тодорхой болгон аль болох зохион байгуулалтын талаасаа арга хэмжээг авах
талаар ажиллах юм байна.
URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=5043
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих