Энэ сарын 19-нд БНСУ-ын Инчеон хотноо эхлэх Азийн XVII наадамд
хүч, ур чадвараа сорин оролцох манай боксын шигшээ багийн тамирчдын нэрс
тодорлоо.
Энэ удаагийн наадамд эрэгтэйчүүдийн 49 кг-д ОУХМ Г.Ган-Эрдэнэ, 52 кг-д
ОУХМ Х.Энхдэлгэр, 56 кг-д олимпийн мөнгө, дэлхийн аваргын мөнгөн
медальт, гавьяат тамирчин Н.Төгсцогт, 60 кг-д ОУХМ Д.Отгондалай, 64 кг-д
ОУХМ Б.Чинзориг, 69 кг-д ОУХМ Б.Түвшинбат, 75 кг-д ОУХМ Н.Шинэбаяр, 81
кг-д ОУХМ С.Эрдэнэбаяр, -91 кг-д ОУХМ Д.Отгонбаяр, +91 кг-д ОУХМ
Б.Энхбаяр нар өрсөлдөнө. Мөн эмэгтэйчүүдийн 50 кг-д ОУХМ М.Нандинцэцэг,
60 кг-д О.Сувд-Эрдэнэ, 75 кг-д Э.Ундрам нар оролцох юм.
Монголын боксчид Азийн наадамд амжилттай оролцож ирсэн түүхтэй.
Тухайлбал, 2006 оны Дохагийн наадмаас эрэгтэйчүүдийн 57 кг-д ОУХМ
З.Энхзориг, 60 кг-д олимп болон ДАШТ-ий хошой хүрэл медальт, гавьяат
тамирчин У.Мөнх-Эрдэнэ нар мөнгөн медаль хүртсэн. Харин 54 кг-д олимпийн
аварга, ДАШТ-ий мөнгөн медальт, Хөдөлмөрийн баатар Э.Бадар-Ууган хүрэл
медаль хүртэж байв. 2010 оны Гуанжоугийн наадмаас эрэгтэйчүүдийн 69 кг-д
ОУХМ Ж.Отгонжаргал хүрэл, эмэгтэйчүүдийн 69-75 кг-д Э.Ундрам мөнгөн
медаль хүртэж байсан юм.
Д.Өлзий
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих