Говь-Алтайгаас Баян-Уул сум ороход тойруу зам нь дэржигнүүр бага ажээ.
Ганц нэг гэр майхан харагдах уяачдын гэнэ. Сүүлийн сард бороо хур төдий л
ороогүйгээс малчид говио биш уулаа бараадан нүүдэллэжээ.
Баян-Уул сум ноднин намрынхаас өнгө засч өөрчлөгдсөн ажиллаж асан надад сайхан сэтгэл төрүүлэв. Наадмын талбайгаа шинээр барьсан хөдөөдөө дээгүүр орно. Сумын нь 90 жилийн ой сайхан болж өнгөрлөө.
Аймгийн арслан Ж.Наминчимэдийн хүү Батболдын хээр соёолон сумандаа, бас аймагг болсон ах дүү тод манлай уяачдын наадамд түрүүллээ. Олон банди нараас нь аав шигээ бөх тодроогүй ч, уяачаар улсад нэр гаргах хүү байгаа шүү гэж зориуд уулзсан залуу хэлдэг юм.
... Тээврийн байгууллагын тэргүүний жолооч нарын нэг Намин ах шударга зантай, хэлэх гэснээ хэнд ч хэлчихдэг нэгэн байлаа. Тэр нь тухайн цагийн дээд дарга нарт төдий таалагдахгүй байсан гэх. Харин Б.Осорын үед өөр өнцгөөс үнэлэгдэж явсныг тэмдэглэлтэй. Агаар хороож асан цагтаа өгүүлснийг олны хүртээл болгож завдаагүй сэтгүүлч миний буруу.
...1958 онд сумандаа түрүүлчихээд намар нь авто машинтай, анхны сонинтой, хөгжилтэйд нэрлэгдэх "Алтангадас"-ын наадамд туугаад хүрлээ. Хөхморьтын ишиг Намхай Дашдорж, Оргойн Ловон Ханцуйт Манцуйтаар нутагтай Гэндэн арслангийн дүү Лааганжав /хожим а.х.а/ нэрийг одоо мартжээ.
Завхан аймгийн заан зэрэг сайн бөхчүүд цугларчээ. Больё гэлтэй биш. Зодоглолоо. Алтангадас нь Хөхморьтын голдуу өрх аж ахуйтнаас бүрдсэн нэгдэл. Наймд үлдтэл Лааганжав бид 2-ыг оноолтоор барилд гэлээ.
Лааганжав уг нь Завханы заантай эрэмбэтэй санагдавч юм ч бодсонгүй ядралгүй хаячихлаа. Намхай Дашдорж Лааганжав гурав Хөхморьтынх учир сайн бөхчүүдийг эрт тааруулах зохимжгүй л дээ. Дөрөвт үлдээд Завханы зааныг барьцанд хүрэнгүүт тонгорчихлоо.
Үзүүрт Дашдоржийг орхиход Баян-Уулын заан түрүүлж, Хөхморьтын залуу бөх Дашдорж үзүүрлэлээ гэлцэж байсан. Бодвол Дашдорж сумын цол авч амжаагүй байсан даг. Хөхморьт суманд түрүүлсэн Буур нь Ховдын техникумд явсан, үзүүрлэсэн Намхай наймд үлдээд унасан тод байна.
Шинээр үүссэн Бичигт сум хожим Баян-Уулд нэгдээд Хөхморьт нь хүн, мал цөөтэй Баян-Уулаас жижиг сум болсон үнээн. Аймагт 1959 онд МЗОАФ гэж том наадам нижгэр хөлтэй зохиогдлоо. Сум, албан байгууллагаас шалгарсан 80 бөхөөс 3 давсан арав дээр, гурвын даваанд у.н, уран цагаан Чинбаттай хоёр хайнцсан Гэндэн /хүнсний комбинат/-г Чинбатад унаснаар тооцож шатарчилгаанд орууллаа.
Одоогийн дүрмээр Дашдорж түрүүлсэн ч Чинбаттай дахин барилдуулж Чинбат даваад хот явсан. Би Чандманий Намжимыг хаяж 3-р байранд орлоо. Чинбат 1958 оны 11-р сард Улаанбаатар хотод СТО-ны нээлтэд тэр цагийн лут бөхчүүд у.з Чойжилсүрэн /у.арс/ у.н Бээжин /у.ав/ улсын хурц арслан Бадамсэрээжид нарын дараа 4-р байр эзэлсэн ид байсан үе л дээ.
Залууд гэнэн хэнэггүй байж. Дашдорж бид зун нь аймгийн наадамд барилдахаар тохирсон юм.
Авчрах үүрэгтэй шуудангийн жолоочид дарга нар нь үг дайж Дашдоржийг ирүүлсэнгүй. Би бас дуурайгаад үлдсэнээс цолоо баталж, ахиулах боломжтой наадмаа алдсан даа. Үүнээс хойш Дашдорж аймагт 2 удаа л барилдсан байх. 1959 онд Намжим түрүүлж Цэрэндолгор үзүүрлэсэн. Бид хоёр сум, сумандаа эрхбиш түрүүлэлгүй яах.
Би 1961 онд АХ-ын 40 жилийн ойгоор аймагт Чинбат начинд унаж 10 давж түрүүлсэн. 128 бөхөөс 4 давсан 8 бөхийг шатарчлуулсан юм. Их морь баригдсаны дараа Баатаржавыг надтай гаргаж намайг түрүүлэхэд үзүүр бөх туг тойрохгүй үлдэж, бөхийн комиссынхон ихэд сандарч, наадамчид нирхийтэл инээлдэж байж билээ.
Үүнээс хойш бөхөө тойргоор барилдуулахыг бүрмөсөн больсон. Бөхчүүд яггүй ядрах юм билээ. Үе тэнгийхэн бурууг чи зөвд орууллаа гээд хөөргөдөг юм гэж хуучилж асан сэтгэлд тод байна.
Ах арслангийн ярьснаас үлдсэн хэсгийг хүү Батболд нь бяр хүчээр биш гэлээ эрийн гурвын нэг хурдан хүлгээ сойж амжилтад хүрч буйд талархаж, энэхүү бяцхан тэмдэглэлдээ баггаан дуусгая. Эхэлсэн ажлаа эрчтэй үргэлжлүүлдэг эцгийн сайхан дуурайл эрхэм дүүд бийд итгэнэ.
Ш.Мягмар
Эх сурвалж: "Бөх" сонин

URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=5055
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих