Дэлхий дахинд хүн амын өвчлөл, нас баралтын шалтгаанд бөөрний өвчлөл дээгүүр байранд ордог.Бөөрний өвчин, түүний хүндрэл болох бөөрний архаг дутагдал жилээс жилд нэмэгдэж байна. Монгол улсад сүүлийн 23 жилд шээс бэлгэсийн тогтолцооны өвчлөл 10000 хүн амд тасралтгүй өсөн нэмэгдсэн судалгаа байдаг.
Тийм ч учраас Олон улсын бөөр хамгаалах нийгэмлэг нь 2006 оноос иргэдийн бөөрний өвчнөөс сэргийлэх мэдлэг, хандлагыг сайжруулах зорилгоор Дэлхийн бөөр хамгаалах өдрийг тэмдэглэх болсон юм.
Манай аймгийн Бүсийн Оношилгоо Эмчилгээний Төвийн дотрын тасагт хэвтэн эмчлүүлэгчдийг өвчний бүтцээр нь авч үзвэл бөөрний өвчлөл 3-рт, амбулаторийн үзлэгийн 20-25%-г эзэлж байна.
Өчигдөр болсон бөөр хамгаалах дэлхийн өдрөөр БОЭТ-ийн бөөрний эмч болон дотрын тасгийн эмч нар хамтран "Бөөрөө хамгаалцгаая” сэдэвт өдөрлөг зохион байгууллаа. Энэ өдөрлөгөөр цусанд сахар үзэж, артерийн даралт ,биеийн жингийн индекс үзэн дотрын эмч нар үзлэг хийн зөвлөгөө өглөө.
Мөн эм зүйч нар эмийн зохистой хэрэглээний талаар, дотрын эмч бөөрний өвчинд нөлөөлөх хүчин зүйл, урьдчилан сэргийлэлт сэдвээр иргэдийн мэдлэг хандлагыг сайжруулах зорилгоор сургалт хийв.Өдөрлөгт нийт 200-аад хүн хамрагдлаа. Тус өдөрлөг, сургалтыг зохион байгуулахад АЗДТГ, Хэрлэн сумын ЗДТГ, Төгсфармако эмийн сан, Мянган сарнай эмийн сан дэмжлэг үзүүлж хамтран ажиллаа.
БОЭТ ЭМНЭЛГИЙН ТУСЛАМЖИЙН АЛБА
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих