Халхын тамгатай 13 хутагтын нэг болох Егүзэр хутагтын тавдугаар дүрийг өнгөрсөн гуравдугаар сарын 16-нд Дээрхийн гэгээнтэн XIV Далай багшийн зарлигаар тодруулжээ. Егүзэр хутагтын тавдугаар дүр нь Отгонбаяр хэмээх айлын тав дахь хүү болж мэндэлсэн О.Төгөлдөр аж. Тэрбээр 1990 оны гуравдугаар сарын 31-нд Улаанбаатар хотод мэндэлжээ. 1999 оны зун лам Ш.Эрхэмбаяраар бурхны ном анхлан заалгаж эхэлсэн байна. Улмаар Гандантэгчилэн хийдийн харьяа Дашчойнпэл дацанд шавилан сууж байгаад 2004 оноос хойш Энэтхэг улсын Гом ан дацанд суралцаж, бурхны номын таван ухааны хоёр дахь шат болох парчин зиндааг дүүргэжээ. Тэрбээр энэ сарын 26-нд Улаанбаатар хотод морилохоор болсон байна.
Энэ үеэр Егүзэр хутагтын төрсөн нутаг болох Сүхбаатар аймагт зочилж бурхан шашныг дэлгэрүүлэхийн тусад, сүсэгтэн олонд айлдвар хурах аж. Мөн Сүхбаатар аймгийн шашинтны төв, Эрдэнэмандал, Эрдэнэцагаан сумаар явж шашны үйлийг түгээн дэлгэрүүлэх ажлыг зохион байгуулах юм байна. Улмаар Дээрхийн гэгээнтэн XIV Далай багш О.Төгөлдөрийг "Егүзэр хутагтын тав дугаар мөн” хэмээн тодруулж О.Данзинлувсанванжил хэмээх бурхны нэрийг хайрлажээ. Егүзэр хутагтын түүхээс дурдвал "Сэцэн хан аймагт бадарсан эрдэм мэргэн хамба, ялгуусан чин зүтгэлт, үнэнч сүжигтэн байсан аж.
Тэрбээр
Түвдийн оронд дөрөв хувилсан хэмээн” шашин номын түүхэнд тэмдэглэн
үлджээ. Түүний анхдугаар дүр нь Монгол орноо Буджав хэмээх айлын гэрт
тодорсон бөгөөд шашны нэр нь Лувсанданзинренчин аж. Хоёрдугаар нь тайж
Цаваагийн гэрт төрсөн бөгөөд Лувсанбалдан хэмээх шашны нэрээр
сүсэглэдэг байжээ. Гуравдугаар дүр нь Занги Андарын гэрт төрсөн байна.
Шашны нэр нь Лувсанданзиннамжил. Харин дөрөвдүгээр дүр нь
Агваанлувсанданзин-Э-вам балсанбоо буюу Галсандаш зэргээр тодорч
байсныг түүхэнд тэмдэглэжээ.
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих