2.0 дээш голчтой оюутанд тэтгэлэг олгох нь бүх хичээлдээ 70-79 оноо авсан оюутанд өгнө гэсэн үг
Монголын Оюутны Холбооноос уламжлал болгон зохион байгуулдаг "Оюутны тангарагийн баяр”-ыг өчигдөр Монгол бөхийн өргөөнд амжилттай зохион байгуулжээ. Энэ үеэр 2.0 суралцсан оюутнуудад тэтгэлэг олгох болсон гэдгийг холбооны удирдлагаас дуулгалаа.
Тодруулбал, өнгөрсөн хичээлийн жилд улсаас бүх оюутнуудад тэтгэлэг олгодог байсан бол энэ хичээлийн жил 2.0-аас дээш голч оноотой оюутнуудад тэтгэлэг олгохоор болсон байна. Тиймээс оюутнууд өмнөхөөсөө илүү хариуцлагатай суралцах шаардлагатай гэдгийг энэ үеэр Монголын Оюутны Холбооны Ерөнхийлөгч Х.Батсайхан онцолж хэлнэ билээ. Дашрамд дурьдахад оюутны тэтгэлэгт хөтөлбөрт зориулж өнөөг хүртэл нийтдээ 108 тэрбум төгрөгийг улсын төсвөөс гаргаад байгаа ажээ.
Оюутанд олгох тэтгэлэгийн голч дүн 2.0 болсон нь нэг талаас оюутнуудад 70.0 мянгын тэтгэлэгийг хавтгайруулж өгөхөөс татгалзаж байгаа сайн хэрэг боловч нөгөө талаас 2.0 голчтой сурна гэдэг бол С ба түүнээс дээш сурч болно гэсэн үг. Өөрөөр хэлбэл бүх хичээлдээ +-C /70-79 оноо/ дүн аваад байхад тухайн оюутан тэтгэлэгт хамрагдаад явна гэсэн үг.
Уг нь оюутанд олгох тэтгэлэгийн голч дүнг 3.0, үгүй ядаж 2.5-аас дээш болгох хэрэгтэй. Ингэж гэмээнэ оюутнууд сар бүрийн тэтгэлэгээ авахын тулд хичээж суралцах болно. Харин 2.0 голчтой оюутанд тэтгэлэг өгөх болсон нь өмнө нь нийтээр нь хавтгайруулж өгч байснаас нэг их ялгараад байх зүйл биш боллоо.
Магадгүй эрх баригчдын зүгээс оюутны тэтгэлэгийн босгыг ийм өндөрөөр тогтоовол оюутны эсэргүүцэлтэй тулгарах, улмаар сонгуульд оюутны массыг алдахаас эмээсэн бололтой. Товчхондоо төр засгийн зүгээс дунд, дундаас доогуур сурдаг оюутнуудыг сайн, онц сурдаг оюутантай адилтган дэмжиж байна гэсэн үг.

URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=5069
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих