Өнөөдөр аргын тооллын 2014 оны есдүгээр сарын 8. Даваа гараг. Билгийн тооллын XVII жарны "Тийн ялгуусан" хэмээгч модон морин жилийн Намрын тэргүүн хар бичин сарын шинийн 14. Сумъяа гараг. Чөдөр одтой, 1 цагаан мэнгэтэй хар морь өдөр. Өдрийн барилдлага Идэр. Шүтэн барилдлага Төрөхүй. Өдрийн наран 6 цаг 28 минутад мандан, 19 цаг 24 минутад жаргана. Тухайн өдөр бар, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр эе, эвээ ололцох, хамтын хөдөлмөр эхлэх, гэрээ хэлцэл байгуулах, найр хурим хийх, бэр гуйх, инж өгөх, авах, үнэт эрдэнийн зүйл авах, угаал үйлдэх, тангараг тавих, гэр, байшингийн суурь тавихад сайн. Гэр бүрэх, хэрүүл тэмцэл хийхэд муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой. Хол газар яваар одогсод хойш мөрөө гаргавал зохистой. Цагаан шүүдэр буух улирал 2 цаг 18 минутад эхлэнэ. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд, мал арвидна хэмээжээ.
Өрнийн зурхай
Хонь (3/21-4/19)
Хэт
ачаалалтай, бие тавгүйтэж болзошгүй өдөр. Өнөөдөр таныг таагүй хүнд
бодлууд ба муу зөн совин тайван суулгахгүй. Сэтгэл санаа үймрэх нь таны
нэр хүндийг сэвтүүлж, дотны хүмүүстэйгээ харьцах харьцаанд хүндрэл
учруулна. Хайртдаа анхаарал тавь. Амжилтанд хүрэхийн тулд тайван,
тэвчээртэй, хэрсүү байх шаардлагатай
Үхэр (4/20-5/20)
Анхааралтай
байх өдөр. Хэрвээ та адилхан драм дахин давтагдахыг хүсэхгүй байгаа бол
сэтгэл хөдөлгөсөн тоглоомоор бүү тогло. Хуучин хэв маяг зан чанараа
өөрчлөхийн тулд шургуу зан хэрэгтэй. Гэвч шийдэмгий үхэрийн ордныхон
энэхүү өөрчлөлтийг хийх хангалттай чадвар хүчтэй. Өдөр тутмын асуудалтай
холбоотой жижиг сажиг өөрчлөлтүүдийг хий.
Хамтатгах (5/21-6/21)
Тогтвортой
өдөр. Өдөр болгон хийдэг зүйлүүдээ үргэлжлүүлэн хий. Шинэ зүйлд хүч
сориод хэрэггүй. Хэрэгггүй зүйлд мөнгө зарцуулахгүйгээр гэртээ шинэ юм
худалдаж ав. Таны бүтээлч байдал нэмэгдэж энэ нь таны цаашдын амьдралд
тустай дэмтэй байх болно. Өнөөдөр шинэ хувцас, тэжээвэр амьтан, офесын
тавилга авахад сайн өдөр. Сонголт хийхдээ хуучиныг баримталж ухаалаг
сонголт хийгээрэй.
Мэлхий (6/22-7/22)
Таатай
өдөр. Амьдралын болон уран бүтээлч чадвар нэмэгдэнэ. Бусдыг татах
чадвар болон дур булаам байдал дээшилнэ. Тэвчээртэй байхгүй бол дотоод
сэтгэлээс тань гарч буй эрч хүч ойр дотны харьцааны бүх л эерэг зүйлийг
сүйрүүлэх болно. Нянгийн халдвар авч магадгүй байна. Баашлалгүй өөртөө
шүүмжлэлтэй ханд.
Арслан (7/23-8/22)
Од
эрхэс гоонь эрчүүдийг сонирхолтой спорт, дуртай хобби, хүүхдүүд, хайр
дурлалд энэ өдрийг зарцуулахад дэмжиж байна. Хайр дурлал болон мөнгө
баяр баясгалан авчирна. Та одоо ажилгүй байгаа бол азтай байна. Тэгээгүй
бол ажлаасаа хэдэн цагийн чөлөө авах хэрэг гарах байлаа. Аз танд дүүрэн
байна. Лотоны тасалбар худалдаж ав эсвэл тэмцээнд оролц. Хэрэв та эрүүл
чийрэг баймаар байвал усанд сэл, дугуй уна, цэцэрлэгт хүрээлэнгээр алх.
Өдөр бүр дэглэм барьж өөрийн эрүүл мэнд, сайн сайхан байдлаа сайжруул.
Охин (8/23-9/22)
Таатай
өдөр. Урам зоригоор дүүрэн байдал чинь уран бүтээл туурвидаг хүмүүст
олон бүтээлийг гаргахад туслана. Ширээн дээрх шинэ баглаа цэцэг таны
урлагийн мэдрэмжийг улам нэмэгдүүлж, аз жаргалтай байдлыг бий болгох
болно. Романтик учралтай хүмүүс жоохон зүйлээс таашаал авна. Хэрвээ таны
цаг хомс бол өдрийн хоолоо хайртай хүнтэйгээ хамт ид
Жинлүүр (9/23-10/22)
Холимог
өдөр. Орноос боссон цагаасаа эхлэн аливаа саад тотгор, таагүй байдал
тохиож болзошгүй. Та ажилдаа хожигдох буюу чухал зүйлээ мартаж болзошгүй
тул аль болох эрт гарахыг хичээ. Аливааг хэтийн төлөвлөгөөтэй хий.
Ингэснээрээ амжилтад хүрч чадна. Ажил мэргэжлийн амьдрал, ажлын сонирхол
хөндөгдөнө. Тиймээс ажил мэргэжлийн зорилго тань энэ өдөр бүтнэ.
Замбараагүй байдал, төөрөгдөл бүх зүйлийг будлиулж мэдэх тул аливаа
санхүүтэй холбоотой чухал шийдвэр гаргах хэрэггүй.
Хилэнц (10/23-11/21)
Таагүй
өдөр. Өнөөдөр үнэтэй эд зүйл худалдан авах ба эрсдэлтэй үйлдэл хийхийг
хориглоно. Харилцаа холбоогоо багасга. Өнөөдөр таны биеэ авч явах
байдлаас цаашдын амжилт ба эсрэг хүйсийн хүнтэй харьцах хамаарна. Гэр
бүлээрээ амрах, жуулчлах, найз нөхөдтэйгээ тоглоход таатай.
Нум (11/22-12/21)
Холимог
өдөр. Таныг гайхшруулдаг зүйлийг эрэлхийлэхэд таатай өдөр. Бусадтай
ярилцахад маш сургамжтай нээлттэй байх болно. Таны мэдэхийг хүсдэг
зүйлсийн талаар сонсох нь таны сонирхолыг улам ихээр татах болно. Шашин
болон улс төрийн талаархи сэдвээс зайлсхий. Энэ өглөө хэлэлцээр нийлээд
ширүүн өрнөх хандлагатай. Аяллаар явах төлөвлөгөө гаргаж хэрэгжүүлэхэд
тохиромжтой. Хэрэв та удаан хугацаагаар амарч чадаагүй бол энэ удаагийн
аялалаа маш нарийн төлөвлөх хэрэгтэй.
Матар (12/22-1/19)
Эерэг
өдөр. Та бясалгал хийвэл амьдрал тань хичнээн завгүй байснаас үл
хамааран тогтвортой байхад тусална. Өдрийн эхний хагасыг тайван амгалан
байж өнгөрөөх нь үдээс хойш таны өмнө байгаа ажлаа амжуулахад тус дөхөм
болно. Хурц иртэй зүйлээс хол байхыг хичээ. Учир нь энэ өдөр авсан
гэмтэл нь удаашрах төлөвтэй.
Хумх (1/20-2/18)
Холимог
өдөр. Ажил дээрээ та албан тушаал ахих боломжтой байх бололтой. Ажлаа
хийхийн тулд хувийн сонирхлоо гэртээ орхи. Хань ижилтэй хүмүүс харилцаа
холбооныхоо талаар эргэлзэж магадгүй. Ямар нэг зүйл хийхэд сайхан цаг
биш. Гэрт байгаа ажлаа хий. Үлдсэнд нь цаг хугацаа анхаарал тавих болно.
Оюутнууд дараагийн шалгалтынхаа төлөө шаргуу судлах хэрэгтэй.
Загас (2/19-3/20)
Ая тухтай өдөр. Хотын амьдралаас зугтаж, сэтгэлийн гүндээ бодож явдаг хүсэл тэмүүллээсээ таашаал авна. Та бусдад тусалж, маш энэрэнгүй хандах бололтой. Хүмүүсийн гунигийг хуваалцана. Өнөөдөр ямар нэг юм худалдаж авч сэтгэлийн таашаал эдлэ. Гэртээ болон хашаа, хороондоо хийсэн ажил тань нийтийн өмнө шагнал авснаас ч илүү үнэлэгдэнэ.Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих