Оросын томоохон банкны нэг Сбербанк шинэ хэрэглэгч татахын тулд сонирхолтой арга сэджээ. Хэн нэг нь тус банкнаас шинэ байр худалдаж авахаар зээл авбал банкнаас нэг муурыг хоёр цагийн турш "хэрэглүүлэх” аж. Учир нь оросууд шинэ байр худалдаж аваад өөрсдөө хөл тавихаасаа өмнө муур оруулбал сайн хэмээн билэгшээдэг. Сбербанк энэхүү мухар сүсгийг ашиглаж байрны зээл авсан хэрэглэгчиддээ Сесар, Карамел зэрэг нэртэй арваад муурыг санал болгож байгаа аж. Тус банк ийм урамшууллыг есдүгээр сараас эхлүүлсэн бөгөөд эхний 50 зээлдэгчдэд муураа өгөөд байгаа ажээ. Европын холбооноос Оросын эсрэг хориг арга хэмжээ авснаас хойш тус банкны хувьцааны үнэ унасан тул хэрэглэгчдийг татаж, нэр хүндээ өсгөхийн тулд маркетингийн шинэ хэлбэрийг сонгосон бололтой.
Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих