Хятадын сайтуудаар 29 настай нэгэн эрийн болчимгүй үйлдэл жинхэнэ шуугиан тарьж байна. Учир нь тэрбээр өөрийг нь тэжээж тэтгэхээс татгалзсаных нь төлөө эцэг эхээ шүүхэд дууджээ.
Куан Женхуан хэмээх энэ эр багаасаа сургуулиа хаяж мод
боловсруулах, үсчний дамжааг дүүргэн ажилд орсон боловч хулгайн хэрэгт
холбогдон удалгүй хөөгджээ. Энэ цагаас хойш тэрбээр өөрийгөө ямар ч
авьяасгүй гэсэн дүгнэлтэд хүрч, ажил хийхээс хойрголох болсон аж. Куан
Женхуан өдрийнх ихэнх цагийг унтаж, гар утсаараа тоглож өнгөрөөдөг.
Харин үүнд нь дургүйцсэн эцэг эх нь саяхнаас хүүгээ гэрээсээ хөөж, өөрийгөө тэжээж амьдрахыг үүрэгджээ.
Үүний хариуд 29 настай эр эцэг эхээ шүүхэд өгч, цаашид ч өөрийгөө тэжээж тэтгэх ёстой гэж үзсэн байна.
Дашрамд дурьдахад Куан уран зургийн сургуульд хагас өдрийн турш
өөрийгөө зуруулдаг ажил хийж үзсэн боловч сандал дээр хэтэрхий удаан
суух нь залхуутай гээд хаяж байжээ. Тэрбээр "Би өөрийгөө тэжээх ямар ч
чадваргүй хүн. Харин ээж аав маань намайг халамжлах хангалттай эрч
хүчтэй. Тэд үүнийгээ ухамсарлахгүй байгаа учраас би шүүхэд гомдол
гаргасан юм" гэжээ.
www.mnews.mn
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих